Монголын үндэсний бөхийн холбооны талцал зогсчээ. Хоёр удирдлагатай болоод байсан тус холбооноос Гацуурт компанийн захирал Л.Чинбат татгалзаж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд тамга гэрчилгээг нь хүлээлгэн өгсөн байна.
Б.Бат-Эрдэнэ “Бид 7-8 сарын хугацаанд Монголын үндэсний бөхийн холбоонд үүссэн үл ойлголцол, талцал, маргааныг эцэс болгохын төлөө хамтран ажилласан. Өнөөдөр Л.Чинбат захирал тамга гэрчилгээг гардуулж, бөхийн холбоог нэг бодлогоор авч явахаар боллоо” гэдгийг хэлэв.
Б.Энэрэл
Уншиж байна |