Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
З.Тедеев: Хизриевийн Токиогийн олимпод зодоглох зам хаагдаагүй
2019-09-18

Токиогийн олимпийн эрхийн төлөө тэмцэл НурСултанд ид өрнөж байна. ОХУ-ын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Замболат Тедеевийн товч ярилцлагыг та бүхэнд хүргэе. Тэрбээр баг тамирчдынхаа бэлтгэлд сэтгэл хангалуун байгаа бөгөөд 125 кг-ийн бөх Анзор Хизриев нь гэмтлийн улмаас барилдахгүйгээр болсон тухайд ийн өгүүлэв.

 

 

Анзор хоёр дахь цугларалтын үеэр тохойны бэртлээ сэдрээж, мэс ажилбарт орсон. Түүнд бүрэн эдгэрэхэд дор хаяж дөрвөн сар хэрэгтэй болсон учраас НурСултанд Алан Хугаевыг барилдуулахаар шийдвэрлэлээ.

 

-ДАШТ-д олимпийн эрхийн төлөө барилдаагүй шалтгаанаар Хизриевийг Токиод очих магадлал буурах уу?

 

-Дасгалжуулагчдын алба энэ асуудлаар нухацтай ажиллаж байна. Юуны өмнө түүнийг түргэн илааршуулаад авсны дараагаар энэ сэдвийг хөндөнө. Хизриевийн Токиогийн олимпод зодоглох зам хаагдаагүй гэж бодож байна.

 

-97 кг-д олимпийн аварга Абдулрашид Садулаев хүч үзнэ. Минскт болсон Европийн наадмын финалд түүний учраа нь гарч ирээгүй учраас үзэгчид түүний барилдааныг харж чадаагүй. “Оросын танк” одоогоор хэр түвшинд байгаа бол?

 

-Садулаев манай шигшээ багийн ахлагч, бидний гол нүүр царай. Түүний бэлтгэл маш өндөр түвшинд байгаа, дэвжээнд хэнтэй ч халз тулахад бэлэн болсон. Тэрээр Казахстанд амжилттай оролцсон тохиолдолд түүнийг олимп хүртэлх бүхий л сорилгоос чөлөөлье гэж бид зөвлөлдсөн. Түүнийг Токиогийн олимпийн наадамд тусгай хөтөлбөрөөр ганцаарчлан бэлтгэхээр төлөвлөж байна.

 

-Олимпийн бусад жингүүдэд хэрхэн оролцох бол?

 

-Заур Угуев (57 кг), Гажимурад Рашидов (65 кг), Заурбек Сидаков (74 кг), Артур Найфонов (86 кг) нарын бэлтгэлжилт бүрэн ханасан. Бид олимпийн зургаан жиндээ олимпийн эрх авахаас гадна багийн дүнгээр тэргүүлэх зорилготой. Түүнчлэн манай багт Магомедрасул Идрисов (61 кг), Давид Баев (70 кг), Гажи Набиев (79 кг), Алихан Жабраилов (92 кг) нар олимпийн бус жинд хүч сорихыг битгий мартаарай. Тэд бас л медалийн төлөө өрсөлдөхөөр НурСултанд ирээд байна.

 

-Оросын шигшээ багийн гол өрсөлдөгчдийн талаар та юу хэлэх вэ?

 

-АНУ, Иран, Гүрж, Азербайжаны бөхчүүд гол өрсөлдөгч байх болно. Түүхээ бодоход ч Америкийн бөхчүүд ширүүн. Мөн Японы багийг нэрлэж болно, тэдний хөнгөн жингийнхэн чамбай. Товчхондоо НурСултаны дэвжээнд сулхан учраа цөөхөн байх биз ээ.

 

ДАШТ-ий эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн есдүгээр сарын 19-нд эхлэх юм.

 

Орчуулсан М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин