“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эхэллээ. Чөлөөт бөхийн эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан явагдах юм.
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд эхний барилдаандаа Камеруны бөхийг оноогоор цэвэр ялсан “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа дөнгөж сая 1/8 шигшээд ЕАШТ-ий хошой мөнгө, гурван хүрэл медальт Грекийн Мариа Преволаракитай хүч үзлээ. Тус барилдаанд Манай бөх өрсөлдөгчдөө 2:5-аар ялагдал хүлээв.