“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эхэллээ. Чөлөөт бөхийн эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан явагдах юм.
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Будапешт-2014” ДАШТ-ий мөнгө, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа зодоглож буй. Тэрбээр Нур-Султаны дэвжээнд манай чөлөөт бөхийн тамирчдын салхийг хагалж Камеруны Эмилиенне Эссомбег оноогоор цэвэр (14:2) яллаа.
Дөрөв дэх дэлхийн аваргад зодоглож буй тэрбээр 1/8 шигшээд ЕАШТ-ий хошой мөнгөн медальт Грекийн Мариа Преволаракитай хүч үзнэ.
Уншиж байна |