Энэтхэгийн Дели хотноо 2019 оны самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гурван өдөр үргэлжилж дүнгээ гаргалаа. Манай улсаас цөөхөн тамирчин оролцсон ч нийт найман медаль, үүнээс таван алтан медаль хүртэж багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарчээ.
Медаль хүртсэн тамирчдыг танилцуулвал:
- Насанд хүрэгчдийн эрэгтэй 68 кг-ийн жинд О.Уранбаяр алт, эмэгтэй 60 кг-д Х.Ардахан алт, эрэгтэй 57 кг-д Б.Отгонбилэг хүрэл, эмэгтэй +80 кг-д О.Энхчимэг хүрэл медаль
- Залуучуудын эрэгтэй 52 кг-д Б.Өлзийбаяр мөнгө, 57 кг-д А.Хатансайхан алт, эмэгтэй 52 кг-д Б.Баасанхүү алтан медаль
- Өсвөр үеийн эмэгтэй 65 кг-д Б.Мөнхтуул алтан медалийн эзэн болжээ.
М.Бүүвэй
Уншиж байна |