Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Монголын жүдо бөхийн холбоог тойрсон ХОВ ЖИВ
2019-09-13

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, мөн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат нар ажлаа өгсөн талаар ойрын үед шуугиж байна. Тэд жүдо бөхийн ДАШТ-д амжилт гаргаагүй хариуцлагыг үүрч, ард түмнээс уучлан гуйж, ажлаа өгч буй нь энэ ажээ.

 

Ер нь бол энэ шийдвэрийг нилээн эрт гаргасан гэдгийг эх сурвалж хэлэв. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч (байсан) О.Балжиннямд ажлаа өгөхийг холбооны удирдлага нь удаа дараа сануулжээ. Хавраас эхэлсэн бололтой. Гэвч Балжинням нь 2019 оны ДАШТ-д явж ирээд өгье хэмээн гуйснаар саяхныг хүргэж байгаа гэнэ. Чамгүй хэдэн жил шигшээ багийг удирдлаа, Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээд ч удаагүй гэхчилэн үүнийг хүлээн зөвшөөрөх шалтгаан түүнд байжээ.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Яагаад ажлаа өгөхийг сануулав гэдгийг товч тайлбарлая.

 

Жүдогийн шигшээ багийн дотоод уур амьсгал таатай бусаар хэдэн жил өнгөрөөд буй. Хэл ам, хардлага сэрдлэг, хуйвалдаан тасарсангүй. Түүнийг харин дотооддоо хүчээр намжуулж, гадагш нийгэмд өөрөөр харагдуулж яваад байжээ. Үе үе яриа хөөрөө гардаг ч тэрхэн зуурт намжааж, ёстой л гал унтраах байдлаар явсаар иржээ. Олон жилийн туршид ужгирсан гэх үү дээ.

 

Спортын төв ордны Б заалыг зөвхөн жүдогийн бэлтгэлд зориулж, өглөөнөөс үдэш хүртэл ямар ч зай завсаргүйгээр нас насны, янз бүрийн түвшний жүдочид хамтдаа бэлтгэл хийж ирсэн нь өнгөрсөн хугацааны амжилтын цор ганц үндэс гэх хүн ч гарах юм билээ. Харамсалтай нь залгамж халаа болохуйц авьяаслаг шинэ залуу тамирчид мэр сэр гарч ирэх боловч тэднийг өндөр түвшинд хүргэх дасгалжуулагч хомс. Нөгөөтэйгүүр жүдод амь амьдралаа зориулсан, хийж бүтээсэн ажил амжилттай нэг бус хүн спортоосоо гэнэт хөндийрчээ. Шигшээгийн тамирчдын амжилт нийтдээ илт унасан, зөвхөн хувь тамирчны зурсхийх төдий амжилтаар гол зогоон яваад байж. Холбооны үйл ажиллагааны явцуу байдал, дасгалжуулагчдын хэвшмэл тактик, нутгархал үүнд нэрмээс болсон биз.

 

Уул нь 2019 оны ДАШТ-д бүр тэгтлээ муу оролцсон юм үгүй. М.Уранцэцэг 48 кг-д хүрэл медаль хүртэж, Ё.Басхүү 66 кг-д хүрлийн төлөө үзээд ялагдаж тавдугаар байр, Б.Ганхайч 63 кг-даа долоодугаар байр, холимог багийн ДАШТ-д Монгол Улсын баг тавдугаар байрт орсон гэхчилэн ярьчих амжилт бий. Сүүлийн жилүүдэд оролцсон ДАШТ-үүдтэй харьцуулахад медалийн тоо чанар буурсан л ганц шалтаг байж болох юм. Гэтэл Парист болсон 2011 оны ДАШТ-д Монголын жүдочдоос хэн нь ч жиндээ эхний наймд багтаагүй түүхийг яахав. Медаль байтугай шагналт байр ч үгүй ирээд чамгүй банга хүртсэн нь саяхных.

 

Шинэ дасгалжуулагч хэн болох вэ?

 

Гол магадлал бүхий хүмүүсийн тоонд Халиуны Болдбаатар, Хашбаатарын Цагаанбаатар, Дашгомбын Баттулга, Дамдинсүрэнгийн Нямхүү нарыг нэрлэж болно. Бүгд жүдогийн баг хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, алдар гуншинтай боловч шигшээ багийг удирдана гэдэг түүнээс огт өөр асуудал.

 

 

Цагаанбаатар, Нямхүү нарт дасгалжуулагчийн туршлага байхгүй. Болдбаатар, Цагаанбаатар нар холбооны удирдлагатайгаа таарамжгүй гэх яриа дуулдав. Монгол Улсад анхны олимпийн аваргыг төрүүлж өгсөн Болдбаатар яагаад Хятадын шигшээд ажиллах болов гэдгийг үүнтэй холбож тайлбарладаг. Баттулга нь саяхан бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон шигшээ багийн нэгэн дасгалжуулагч. Тэдний сул талуудыг цохон өөлвөл иймэрхүү дүр зураг харагдана. Гэсэн ч шинэ дасгалжуулагчийг дээр дурдсан дөрвөн хүний дундаас тодорно гэдэгт эргэлзэх зүйл алга. Хамгийн боломжит хувилбар нь Болдбаатар, Баттулга нар.

 

Бас нэгэн магадлалтай нэр дэвшигч бол Н.Түвшинбаяр. Гэхдээ тэрбээр ид барилдаж байгаа учраас шигшээ багт дасгалжуулагч болохыг өөрөө хүсэхгүй. Дөрөв дэх олимпдоо хүч үзэхийг илүүтэй хүснэ. Одоо Токиогийн олимп эхлэхэд аравхан сарын хугацаа үлдсэн тул бэлтгэл сургуулилтаа зогсоохгүй биз ээ.

 

Ерөнхийлөгчийн сэлгээ

 

Харин Түвшинбаяр 2020 оны өдийд Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч болох нигууртай. Тус холбооны ерөнхийлөгчөөр Монгол Улсын төрийн тэргүүн Халтмаагийн Баттулга арваад жил ажиллаж ирснийг хүн бүр мэднэ. Х.Баттулгын удирдсан он жилүүдэд Монголын жүдо бахдам амжилтуудад хүрч, өөрт нь эерэг дүгнэлтийг ард түмнээс цуглуулсан нь нууц биш.

 

 

Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойших хоёр жилийн туршид Х.Баттулга Үндсэн Хууль зөрчсөөр байгааг нь МАН мэдсэнгүй, АН нь тоосонгүй, Үндсэн хуулийн цэц хэлэлцсэнгүй, иргэн Ламжав гуай ч анзаараагүй өдийг хүргэлээ. Монгол Улсын Үндсэн Хуулийн 31 дүгээр зүйлийн 8 болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 8 дугаар зүйлд “Хэрэв Ерөнхийлөгч өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол тангараг өргөсөн өдрөөсөө эхлэн уул үүргээс чөлөөлөгдөнө” хэмээн яг ижилхэн үгтэй заалт хоёуланд нь байдаг юм. Тэгэхээр холбооны ерөнхийлөгчийн үүргийг шилжүүлж л таарах нь.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
За одоо увс бүлэглэл холбооны ерөнхийлөгчрүү дайрч эхэллээ. МАН,АН, Ламжав нар үндсэн хуулийн заалтыг мэдэхгүйдээ өнөөдрийг хүртэл дуугай яюсан юм биш. Энэ ажлыг Х.Баттулагаас өөр хийх хүн олдохгүйдээ, олдсонч олны итгэл сэтгэлт нийцэхгүй болов уу. Энэ хүн нийгэмд, спортод хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Хийсэн юмтай хэлэх үгтэй, хэний ч хийж чадаагүйг хийсэн, харуулсан тийм л хүн. Тийм болохоор МАН, АН, Ламжав нар хүлээн зөвшөөрч дуугай яваад байгаа юм, тэгэх ч ёстой!!!
2019-09-20
gutsaa chi.:
gutsaad baihaar uurigu hichee.jenko yaachiaad baigaan.erguu sugni us chine.
2019-09-16
Жүдо сонирхогч:
Хэнд хэрэгтэй гэж ийм утгагүй мэдээ бэлтгэдэг байна аа. Юу ч хэлэх гээд байгаа юм. Бичсэн сэтгүүлч нэртэй хүнийг нь өрөвдчихлөө. Зүгээр л ам дамжсан ховын цуглуулга байна.
2019-09-16
Улсын ерөнхийлөгч их завтай байгаа юм биш үү
2019-09-16
эрлэг:
Хуцдаг хужаа гөлөг минь ерөнхийлөгчид эрх мэдэл байхгүй бэлэгдэлийн төдий эрхтэй тэгээд ч чам шиг 65 эрлийз хужаа новшнууд нь хоригийг нь хүлэнж авдаггүй биздээ ерөнхийлөгч ямар цагдаа шүүгч прокурор юмуу үгэн олж хуцаарай
2019-09-16
Зочин:
Бөх барилдана гэдэг дасгалжуулагч хийнэ гэдэг 2 чинь шал ондоо ажил шүү
2019-09-16
Зочин:
Женко Баттулга ч ойр байгаа бүхнийг бантан болгож байна. Оролцохгүй юм гэж алга. Нээрээ ерөнхийлөгч ямар нэгэн давхар албан тушаалд байх ёсгүй. Өмнөх еөк нар ч давхар иймэрхүү алба хашиж байгаагүй.
2019-09-16
gutsaa chi.:
gutsaad baihaar uurigu hichee.jenko yaachiaad baigaan.erguu sugni us chine.
зочин:
ахлах дасгалжуулагчаар Дашгомбын Баттулга ажиллаж чадна гэж бодож байна.туршлагатай сайн дасгалжуулагч байгаа юм.Ажлаа өгч байгаа ч гэсэн жүдогийн шигшээ багийг амжилттай удирдаж байсан Балжаа аваргадаа сайн сайхан бүхнийг хүсье.
2019-09-16
Ерөнхийлөгчийн эрх мэдэл хүрэхгүй болоод авилга ч хулгай ч нарыг шоронд хийж чадахүй байгаа юм харин ч ерөнхийлөгчийн ажлыг сайн хийж байна гэж харж байна манайх чинь парламентийн засаглалтай орон шүү дээ ерөнхийлөгчөөс айдаг байгууллагын дарга ч байхгүй учир н тэр томилохгүй учраас шүү дээ харин ерөнхийлөгчийн засаглалтай болчуул хөгжиндөө шат шатандаа ганцхан даргатай хариуцлагын тогтолцооч нэмэгдэнэ
2019-09-16
Төрийн ажлыг хавсарч хийж болохгүй гэсэн заалт бий.
2019-09-16
Зочин:
Х.Болдбаатар ахлах Нямлхагва, Бундмаа нар эрэгтэй эмэгтэйгээ дасгалжуулвал дээр дээ. Нэг их олон хүнээр яадаг юм. Хоорондоо төлхөлцхийн нэмэр.
2019-09-14
Zochin:
Тийм шүү үнэн үнэн
2019-09-14
Май чй
2019-09-14
Zochin:
Haliuni Boldbaatarchni anhni olimpiin avarga teruulsen hun udirdlaguud ene huniig ingeed bgaa ym ve dasgaljuudagch narin od shuudee daanch alga bolchihson ymaa iim uchirtai bjee ene hun bsan bol heden ch delhiin avarga tereh bsan bol daanch dee
2019-09-14
Балжаа аваргын үед сайн байжээ гэж хэлэх үе ирэх вий. Яг дотроо байгаа хүмүүс Балжаа багшаас их зүйл сурдаг шүү. Яг өөрийн үр хүүхэд шиг ханддаг.
2019-09-14
Jonhuud:
Chaddag yumaa hii
2019-09-14
Зочин:
Дасгалжуулагчийн хувьд Болдбаатар нь арай дээр биз, еренхийлегчийн хувьд Баттулга, харин монгол улсад илуу ухаалаг, алсын хараатай бас зангарагатай еренхийлегч хэрэгтэй байгаа нь нууц биш
2019-09-14
Гүюг:
Баттулгаа чи өөрөө Жүдогийн шигшээгийн дасгалжуулагчаар ирэхгүй юм уу? Чамд төрийн тэргүүн байхад зангараг арай дутаад байна. Хаа байна нөгөө авилгалч хулгайч нарыг шоронд хийж шонд өлгөж байгаа чинь. Цаадуул чинь чамайг нохой ч гэж тоохгүй байна ш дээ. Тэгэхээр чи өөрөө энэ Жүдогоо хөгжүүлээд явж байвал Монгол Улсад хэрэгтэй бус уу.
2019-09-14
эрлэг:
Хуцдаг хужаа гөлөг минь ерөнхийлөгчид эрх мэдэл байхгүй бэлэгдэлийн төдий эрхтэй тэгээд ч чам шиг 65 эрлийз хужаа новшнууд нь хоригийг нь хүлэнж авдаггүй биздээ ерөнхийлөгч ямар цагдаа шүүгч прокурор юмуу үгэн олж хуцаарай
Ерөнхийлөгчийн эрх мэдэл хүрэхгүй болоод авилга ч хулгай ч нарыг шоронд хийж чадахүй байгаа юм харин ч ерөнхийлөгчийн ажлыг сайн хийж байна гэж харж байна манайх чинь парламентийн засаглалтай орон шүү дээ ерөнхийлөгчөөс айдаг байгууллагын дарга ч байхгүй учир н тэр томилохгүй учраас шүү дээ харин ерөнхийлөгчийн засаглалтай болчуул хөгжиндөө шат шатандаа ганцхан даргатай хариуцлагын тогтолцооч нэмэгдэнэ
Zochin:
Тийм шүү үнэн үнэн
Май чй
Zochin:
Haliuni Boldbaatarchni anhni olimpiin avarga teruulsen hun udirdlaguud ene huniig ingeed bgaa ym ve dasgaljuudagch narin od shuudee daanch alga bolchihson ymaa iim uchirtai bjee ene hun bsan bol heden ch delhiin avarga tereh bsan bol daanch dee
Jonhuud:
Chaddag yumaa hii
Zochin:
Haa saigui taltsal heruul namuud taltssan odoo ene holbood mongol buhchuudiin judaggui saihan zan chanar haachiv uls turjuulj taltsuulaad gants buhiin ordnoo hurtel bulaaldaad arai ch dee
2019-09-14
mongol:
tsagaanbaatart onigoroo zangaa tatbal magadlal ondortei
2019-09-14
Нээрээ:
Сагсуу сэтгэлийн хөөрөлтөй хүн л хийх ажил .. Балжинням шиг маань үглээл залбираад сууж хэн ч чадах..
2019-09-14
Үнэн..:
Балжинням зайлсан нь болж.. Дээр үед л зайлах ёстой байсан.. Цагаанбаатарт итгэл хүлээлгэ!!тэр чадна!!!
2019-09-14
Үнэн..:
Балжинням зайлсан нь болж.. Дээр үед л зайлах ёстой байсан.. Цагаанбаатарт итгэл хүлээлгэ!!тэр чадна!!!
2019-09-14
Х болдбаатар эрдэнэтод цэвэлмаанар лав байх хэрэгтэй бн, увсынхан больёооо одоо бно хаанаалбан тушаал эрх мэдэл бн тэнд шургалж явцгаадагяс юман дээрээ чадах юм ховор хутгууш хорчин элдэв муу зангаараа л тэргүүлдэг байх
2019-09-14
zochin:
tiimee ter ni zuv
2019-09-13
Цагаанбаатар бол дэмий л санагдана
2019-09-13
Zochin:
Түвшинбаяр улс төр энэ тэр гээд сонгуульд нэрээ дэвшүүлж солиорох хэрэггүй дасгалжуулагчаа хийгээч ээ
2019-09-13
ZOCHIN:
HOLBOONII ERUNHIILOGCH N IVEEN TETGEGCHID BDGIINSHUU.DURAARAA YRJ BAS BOLOHGUI....
2019-09-13
Ebi:
X.Boldbaator iluu iluu
2019-09-13
balj:
Sagsuu TSagaan lav chadahgui ,Boldbaatar Erdenetod Battulga nar zuv yvah zaluus mun!
2019-09-13
Х.Болдбаатарыг тавьчихад яг таарах хүн. Дор нь өөд татаад явах байх
2019-09-13
Түвшинбаяр:
Чи битгий тэнэгт.
2019-09-13
ТҮВШИНБАЙР МИНЬ. ГУЙЯ:
ТҮВШИНБАЯР АА.... ЧИ МИНЬ УХААРЧ ЭГЭЭРЧ ҮЗ. ЮҮН ШОУ, ЮУН ТӨР. ЧАМАЙГ ХҮН БОЛГОСОН , ЧАМАЙГ ТЭЖЭЭЖ ӨСГӨСӨН, ЧАМАЙГ АЛДАР ХҮНДИЙН ОРОЙД ГАРГАСАН ИХ СПОРТ ЧИНЬ СӨНӨЖ БАЙНА. ЖҮДОДОО ИРЖ ҮЗ. ЭНЭ СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЖ ҮЗ.ГАДААД ДОТООДГҮЙ ХАРИЛЦАА ХОЛБОО ХАНГАЛТТАЙ БАЙГАА БИЗ. УЛСТӨР ХОЖИМ ААНДАА БОЛОХ БИЗ. ГУЙЯ.
2019-09-13
zochin:
tiimee ter ni zuv
Түвшинбаяр:
Чи битгий тэнэгт.