Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ
АМЖИЛТ ХҮСЬЕ!
2019-09-07

ОХУ-ын Екатеринбург хотноо сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ есдүгээр сарын 9-21-ний хооронд зохион байгуулагдана. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд хамгийн олон тамирчин буюу 91 орны 488 тамирчин оролцох ба тэмцээн хамгийн олон хоногийн турш болж байгаагаараа онцлогтой.

 

Олимпийн шинэчилсэн жингээр явагдах тус тэмцээнд манай улсаас 8 тамирчин оролцохоор эх орноосоо мордлоо.

Багийн бүрэлдэхүүнд:

52 кг ОУХМ Х.Энхмандах 57 кг ОУХМ Э.Цэндбаатар (ОУХМ Х.Энх-Амар нөөц тамирчнаар) 63 кг ОУХМ Б.Чинзориг 69 кг спортын мастер Г.Баярхүү 75 кг спортын мастер Д.Давааням 81 кг ОУХМ Н.Шинэбаяр 91 кг ОУХМ С.Эрдэнэбаяр нар өрсөлдөнө. Багийн ахлагчаар Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, Шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, дасгалжуулагч ОУХМ Н.Баяраа, ОУХМ О.Батхүү, эмчээр Монгол Улсын гавьяат эмч Э.Энхбаяр нар оролцох юм.

 

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин