Монгол Улсын хөлбөмбөгийн Үндэсний эрэгтэй шигшээ багийн хувьд түүхэн тоглолт өчигдөр /2019.09.05/ боллоо. Манай шигшээ баг анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Урьдчилсан шатны тоглолт хийх эрхтэй болсон бөгөөд энэ чухал хариуцлагатай тоглолтыг Мьянмарын шигшээ багийн эсрэг хийж 1:0-ээр ялалт байгууллаа.
Зочин багийнхан бөмбөгийг илүүтэй эзэмшиж, илүү олон аюултай довтолгоо хийж байсан ч тоглолтын 17 дахь минутад манай хагас хамгаалагч А.Дөлгөөний оруулсан гоол ялалтад хангалттай байв. Ийнхүү түүхийн шинэ хуудсыг эргүүлсэн шигшээ багийнхандаа болон нийт дэмжигчдэдээ баяр хүргэе. Дараагийн тоглолтуудад амжилт хүсье.
Гоол: А.Дөлгөөн 17
Улаан хуудас: М.М.Лвин 65
Шар хуудас: М.М.Лвин 63, Н.Цэдэнбал 67
Багийн бүрэлдэхүүн:
Монгол: Б.Ариунболд, Д.Баттөр, Д.Төрбат, Г.Энхбилэг, Г.Билгүүн, А.Дөлгөөн, А.Нармандах (Б.Төгсбилэг 70), С.Ганхуяг, Н.Цэдэнбал (Б.Балжинням 69), Х.Цэнд-Аюуш, О.Мижиддорж (М.Жансерик 81)
Мьянмар: К.З.Хтет, К.З.Лвин, Х.Б.Бо, Н.Кяв (Л.М.Суан 81), М.М.Лвин, Л.М.Аунг (К.Лин 65), А.Ту, С.М.Кяв, С.Аунг, К.К.Ко (Т.Паинг 46), З.М.Хтун
Ингээд түүхэн тоглолтоос хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
М.Бүүвэй
Уншиж байна |