Ахмад тамирчин 85 настай Ц.Рандаа Австрали улсад болж буй тэмцээнд амжилттай оролцож гурван төрөлд дахин дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Одоогоор гурвын харайлт, 60м гүйлт, 80м саадтай гүйлт зэрэг гурван төрөлд дээд амжилтыг шинэчилсэн байна.
Тэрбээр энэ тэмцээний 5 төрөлд оролцож байгаа бөгөөд 200м, 400 метрийн зайд дахин уралдах юм.
Өмнө нь ахмад тамирчин Ц.Раднаа Польш улсын Торун хотод болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртэж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож байсан.
Өдгөө 85 нас сүүдрийг зооглож буй Ц.Раднаа биеийн тамирын багш мэргэжилтэй бөгөөд 30 гаруй жил спортоор хичээллэж буй нэгэн юм.
Г.Сүрэн
Уншиж байна |