2020 оны ДАШТ, 2023 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолт маргааш Улаанбаатар хотноо эхлэх гэж байна. Монголын шигшээ баг талбайдаа Мьянмарын хөлбөмбөгчдийг хүлээн авснаар эхлэх уг тоглолтын өмнө хөлбөмбөгийн хорхойтнууд Хөлбөмбөгийн холбооны талбайд өчигдөр хүрэлцэн ирж, цэвэрлэгээ угаалганд оролцсон байна.
Монгол дахь “Челси” клубийн дэмжигчид энэхүү бүтээлч үйлсийг санаачилжээ. “Санасныг бодоход цөөхүүл ирсэн ч гэсэн мундаг байлаа. Иймэрхүү нийгэмд чиглэсэн дараа дараагийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байгаарай” хэмээн тэд сошиал хуудсандаа бичжээ.
М.Бүүвэй
Уншиж байна |