Мэргэжлийн сүмогийн ёкозүна М.Даваажаргал зодог тайлсныхаа дараа сүмочдод багшлах эрхтэй болжээ. Учир нь түүнд Япон улсын иргэний бичиг баримтыг олгохоор зөвшөөрснийг өчигдөр (есдүгээр сарын 3-нд) зарлажээ. Монголын Мөнхбатын Даваажаргал ийнхүү Японы Хакүхо Шёо нэртэй болж байна.
Тэрээр Япон улсад 18 жил амьдарч байгаа бөгөөд япон бүсгүйтэй амьдралаа холбож, гурван охин болон нэг хүүтэй болсон юм. Хакүхо Монгол Улсынхаа иргэншлээс татгалзсаны дараагаар Японы иргэн болох хүсэлтээ өргөн барьсан ажээ. Сүмогийн холбооны дүрмээр гадаадын иргэн харьяат хүн оякатагаар ажиллахыг зөвшөөрдөггүй билээ.
Ц.Ганбат
Уншиж байна |