Монгол Улсад БНХАУ-аас үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих “Буянт-Ухаа спортын ордон” ТӨААТҮГ-ын засвар, үйлчилгээний төслийг хэрэгжүүлэх гэрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр, “Буянт-ухаа спортын ордон” ТӨААТҮГ-ын захирал Л.Энхбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны зөвлөх Сун Шуе Жюнь нар наймдугаар сарын 29-ний өдөр гарын үсэг зурлаа.
БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Буянт-Ухаа спортын ордон” ТӨААТҮГ-ын дотоод бүтцийн хэсэгчилсэн засвар үйлчилгээ, бэхэлгээ, спортын ордны тоног төхөөрөмжийг шинэчлэх, солих, дотор болон гадна тохижилт, спортын ордны ойр орчимд авто зам шинээр тавих зэрэг ажлыг хийх юм.
Ц.Ганбат
Уншиж байна |