Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид маань өчигдөр Будапешт хотод “Видеотон” клубийн 2-р багтай нөхөрсөг тоглолт хийж 1:1-ээр эвийн гэрээ байгууллаа.
ДАШТ-ий урьдчилсан шатны шалгаруулалтанд оролцохоор бэлтгэлийн сүүлийн шатанд байгаа хөлбөмбөгчид маань хэдийгээр ачаалал өндөр бэлтгэлтэй байгаа ч урамтай сайхан тоглолт үзүүлж, Европ тивд анх удаа довтолгооны үеэр гоол хийж Монголын хөлбөмбөгийн түүхийн хуудсыг нэмж байна. Өрсөлдөгч багийн тухайд өнгөрсөн оны Унгарын дээд лигийн аварга, Европын цомын тэмцээнд оролцож Английн алдарт “Челси” багтай талбай дээрээ тэнцэж байсан, Унгарын хүчирхэг багуудын нэг. Өчигдрийн 2-р багийн хувьд ирээдүйтэй залуусаар дүүрэн, хурд хүчний тоглолт хийдэг, тактикын хувьд өндөр бэлтгэгдсэн баг байлаа. Манай багийн гоол маш сайхан довтолгооны үр дүнд орсон бөгөөд баруун жигүүрээр Г.Ганбаяр маань биеийн хүч, өндөр хурдны тоглолт хийж өрсөлдөгч багийн хамгаалагчдыг ардаа орхин гарч ирж төв рүү оновчтой дамжуулалт хийж, тэрхүү бөмбөгийг Н.Мижиддорж маань хаалганд хийсэн билээ.
М.Бүүвэй
Уншиж байна |