Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ
“Токио-2019” ДАШТ маргааш эхэлнэ
2019-08-23

Жүдо бөхийн 2019 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы нийслэл Токио хотноо маргааш эхэлж, есдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ. Олон улсын жүдо бөхийн холбооны вэбсайтын мэдээллээс үзэхэд 149 орны 860 шахам жүдоч тус ДАШТ-д оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

 

Ийнхүү оролцогчдын тоогоор урьд өмнөх ДАШТ-үүдийн дээд амжилтыг эвдэж байгаа аж. Дэлхийн аваргаар тодорсон тамирчин 26 мянган ам.доллар, хоёрдугаар байрт 15 мянга, гуравдугаар байрт 8 мянган ам.долларын шагнал хүртэх юм. Энэ тэмцээний хувьд эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 23, багийн 15 дахь удаагийн ДАШТ юм.

 

Өнгөрсөн жилийн жүдогийн ДАШТ 2018 оны есдүгээр сард Азербайжаны нийслэл Бакуд болсон бөгөөд Монгол Улсаас Д.Сумъяа, Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нар тус ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байв. “Токио-2019” ДАШТ-д зодоглох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулья:

 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энх-Отгон, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, -78 кг-д О.Мөнхцэцэг.

 

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар 81 кг-д О.Ууганбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар хүчээ сорих юм.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
25-1 гээгүй юу. Сайхан үзэж кайф авнаа кк амжилт хүсье тамирчиддаа. Хэд хэдэн медальтай ирэх болтугай
2019-08-23
zochin:
25nd bz de
2019-08-23