Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Хаан банкны бүх карт литр тутамд 50 төгрөгийн хөнгөлөлттэй
2019-08-22

 

Аялал зугаалгын улирал үргэлжилж байна. Эх орныхоо үзэсгэлэнт байгаль, дурсгалт газруудаар аялахдаа автомашиныхаа шатахууныг хөнгөлөлттэй үнээр худалдан авч, мөнгөө хэмнэх боломжийг ХААН Банк харилцагчдадаа санал болгож байна.

 

Иргэд та бүхэн 2019 оны 8-р сарын 21-нээс эхлэн ХААН Банкны бүх төрлийн картаараа орон даяар байрлах “Магнай трейд” ХХК-ийн үндсэн ШТС-аас шатахуун худалдан авахдаа литр тутамд 50 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо.

 

“Магнай трейд” ХХК-ийн хувьд орон даяар нийт 166 ШТС-тай бөгөөд тэдгээрээр дамжуулан шатахуун, тос тосолгооны материалыг 24 цагийн турш тасралтгүй үйлчлэн хангадаг газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд манлайлагч компаниудын нэг билээ. Та Магнай Трейд ХХК-ийн үндсэн салбаруудын байршлыг www.mtgroup.mn сайтаас аваарай.

 

Энэ дашрамд дуулгахад, уг хөнгөлөлт байгууллагын бус, иргэдийн жижиглэн худалдан авалтад хамаарах төдийгүй зөвхөн ХААН Банкны Пос машин дээр ХААН Банкны картаа уншуулсан тохиолдолд хүчин төгөлдөр үйлчлэх юм. Харин мөнгөн талон, шатахууны хуудас, МТ карт, Upoint карттай хэрэглэгчийн борлуулалт болон байгууллагын регистрээр баримтаа гаргуулсан тохиолдолд уг хөнгөлөлт хамаарахгүй гэдгийг бүү мартаарай.

 

Дурсамж дүүрэн аялалд амжилт хүсье!

Shuud.mn
Сонин хачин