Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Токиогийн олимпийн бамбарыг Алтай таван богдод аялуулав
2019-08-19

Гэрэл зургийг Э.Харцага

 

Олимпын наадмыг бамбаргүйгээр төсөөлөх аргагүй. Тэгвэл Ц.Сандуй Ерөнхийлөгчтэй Монголын триатлоны холбооноос санаачлан МҮОХ, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Японы найрамдлын нийгэмлэг, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран “Токио-2020” олимпийн бамбарыг Монголын дөрвөн цэгт аялуулахаар төлөвлөжээ.

 

Энэ санаачилгын эхлэл болгон олимпын бамбарыг Баян-Өлгий аймгийн Алтайн нурууны Алтай таван богдод аялуулж, спорт, олимпизмыг олонд сурталчлав. Showing image 1 of 5 Үүний сацуу тус аян Монгол Улсын хилийн №1 баганаас эхэлсэнд олон хүн бэлгэшээлээ. Эл арга хэмжээнд дээрх байгууллагууд болон ивээн тэтгэгчдийн төлөөлөл, хилийн цөөнгүй анги, заставын алба хаагчид, иргэд, жуулчид оролцсон юм. Аяныг зохион байгуулагчид Токиогийн олимпийн бамбарыг энэ жил Монголын хойд цэг болох Хөвсгөл аймгийн нутаг дахь Монгол шарын даваанд аялуулахаар төлөвлөжээ.

 

Мөн ирэх онд зүүн цэг болох Дорнод аймгийн Модот хамар уул, урд цэг болох Өмнөговийн Орвог гашууны бор толгойд аялуулж, олимпизмыг сурталчлах гэнэ. Олимпийн бамбарыг Монголоороо тэр тусмаа хил дагуу аялуулж байгаа нь их учиртай. Учир нь “Рио-2016” олимпийн наадмаас “Хилчин” спорт хорооны тамирчин Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа мөнгө, Гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ. Хилийн байгууллагад харьяалагддаг хоёр тамирчин олимпийн дэвжээнд амжилт гаргасанд монгол түмэн өдгөө ч бэлгэшээдэг. Сонирхуулахад, Энэ арга хэмжээг зохион байгуулж буй Ц.Сандуй МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Япон, Монголын найрамдлын нийгэмлэг, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч юм. Энэхүү арга хэмжээг ивээн тэтгэсэн “Номин холдинг”, SWORD компани болон “Ус сувгийн удирдах газар”, “Зорчигч тээврийн нэгтгэл-3” газрынханд зохион байгуулагчдын зүгээс талархсанаа илэрхийлж байлаа. 

Shuud.mn
Сонин хачин