"Team Tungaa", "One Team" клубын тулаанч, "MGL-1" холбооны аварга Д.Батгэрэл холимог тулааны дэлхийн шилдэг холбоо UFC-д тулалдах гэрээ байгуулжээ.
Кикбокс суурьтай, 30 настай Д.Батгэрэл 2010 оноос Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн удирдлагад холимог тулаанаар хичээллэж эхэлсэн. Түүний UFC-д хийх анхны тулаан наймдугаар сарын 31-нд БНХАУ-ын Шэнжэн хотод болох бөгөөд манай тамирчны өрсөлдөгч нь нутгийн тамирчин Хэйли Алантэн байх аж.
Одоогоор 12-7-1 амжилттай байгаа Алатэн манай тамирчнаас 2 насаар дүү ч туршлага илүү. Хятадын тамирчин 2014 онд АНУ-ын "RUFF" холбоонд манай тамирчин Б.Дамланпүрэвт 2-р үед хүнд цохилтоор ялагдаж байжээ. Д.Батгэрэл холимог тулаанаар 6-1 гэсэн амжилттай бөгөөд хамгийн сүүлд энэ оны 6-р сарын 22-ны өдөр Монголын Бөхийн Өргөөнд болсон "MFC2" тулааны 61 кг-ийн жинд Хятадын Ти Хай Таог боолтоор ялсан билээ.
А.Од
Уншиж байна |