Өнөөдрөөс яг арваннэгэн жилийн өмнөх энэ өдөр хүн төрөлхтний эв нэгдлийн их баяр олимпийн наадамд Монгол хүн аваргалж, Монгол Улсын анхны олимпийн аварга төрж байсан билээ.
Булган аймгийн Сайхан сумын малчин Найдангийн хүү Түвшинбаяр “Бээжин-2008” зуны олимпийн XXIX наадмын жүдо бөхийн -100 кг-ын жингийн барилдаанд Казахстан Улсын бөх А.Житкээвийг ялж Олимпийн аваргын алтан медалийн тавцанд зогссон.
Ийнхүү тэрбээр Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Бээжингийн тэнгэрт мандуулж, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлсэн аваргаа бид баярлаж, бахархаж, уйлж, дуулж, эвлэлдэн нэгдэж угтсан. Бидний дундаас төрсөн олимпийн анхны аварга Н.Түвшинбаярын алтан медалийнхаа оосроос атгаж, ялалт, баярын нулимсаа нуулгүй инээмсэглэн зогссон бахдам, бахархам, дөлгөөн дүр хүүгийнхээ төлөө залбирч асан монгол түмний зүрх, сэтгэлд одоо ч зураастай бий.
Түүнээс даруй дөрвөн жилийн дараа олимпийн аварга Н.Түвшинбаяр “Лондон-2012” зуны олимпийн наадамд -100 кг-ын жинд хүч үзэхдээ тамирчин хүний гайхам тэвчээр, ухааныг зааж, агуу амжилтаа давтан, мөнгөн медалийн тавцанд зогсож, Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаа Лондонгийн тэнгэрт мандсан билээ.
Монголчуудад их ялалтыг авчирч, эв нэгдэл, бахархалыг нь сэргээсэн, Монгол Улсын түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдэх үйлстэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяртаа баярын мэнд хүргэе.
Долоон жилийн өмнөх олимпийн аваргын төлөөх барилдааныг, медалийн тавцанд гарч алтан медаль зүүх мөчийг дараах линкээр орж үзнэ үү.
https://www.youtube.com/watch?v=esRxw7MSbh0
Г.Сүрэн
Уншиж байна |