Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ
Г.Билгүүн: Сэргээш илэрсэн хоёр бөхийн нэрийг зарлах боломжгүй
2019-08-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Сүүлийн өдрүүдэд Улсын баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдээс сэргээш илэрсэн гэх мэдээлэл цахим хуудсаар тархаж, олон нийтийг талцуулахад хүргээд байна. Энэ асуудалтай холбогдуулан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Бөхийн салбар хорооноос  өнөөдөр /2019.08.12/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

 

МҮБХ-ноос гаргасан тогтоолоор дараах тохиолдолд бөхчүүдэд сэргээшийн шинжилгээ хийхээр журамласан байдаг.

 

  1. Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөх
  2. Бөхчүүд болон үзэгчдээс нэр заан, шинжилгээнд оруулахыг санал болгосон бөх
  3. Шинжилгээ хийлгэх хүсэлт өөрөө гаргасан бөх
  4. Мэргэжлийн хүмүүсийн ажиглалтаар сонгосон бөх
  5. Сугалаагаар сонгосон бөх
  6. Улсын баяр наадамд тавын даваанд унасан улсын алдар цолтой бөхчүүд

 

2003 онд батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7.1, 7.2-т зааснаар шөвгийн 16-д үлдсэн бөх, үндэсний сур харвааны эхний гурван байранд шалгарсан харваачдыг сэргээшийн шинжилгээнд заавал хамруулна гэж хуульчилсан байдаг. Энэхүү журмын дагуу өнөө жилийн Улсын их баяр наадамд тав буюу түүнээс дээш давсан 16 бөхийг сэргээшийн шинжилгээнд хамруулж БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтийн Допингийн хяналтын лабораторид шинжлүүлсэн байна. Лабораториос энэ сарын 5-ны өдөр  Допингийн эсрэг үндэсний төвд хариу ирүүлсэн байна.

 

Нийт 16 бөх  шинжилгээнд хамрагдсанаас 14 бөх нь хориотой бодис хэрэглээгүй болох нь тогтоогдсон бол хоёр бөхөөс сэргээшийн төрөлд хамаардаг, хэрэглэхийг хориглосон таван төрлийн бодис илэрчээ. Улмаар үндэсний бөхийн салбар хорооноос сэргээш илрээгүй 14 бөхтэй утсаар холбогдож мэдэгдэл хүргүүлсэн аж. Харин сэргээш илэрсэн хоёр бөхтэй холбогдож чадаагүй тул албан бичиг хүргүүлж шинжилгээний хариутай танилцуулжээ. 

 

Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга  Г.Билгүүн "Сэргээш илэрсэн тухай албан бичгийг танилцуулснаас хойш 10 хоногийн хугацаанд В сорьцийн шинжилгээнд хамрагдах эсэхээ бөх өөрөө шийдэх ёстой. Өнөөдрийн байдлаар хоёр бөх В сорьцийн шинжилгээ өгөх хүсэлтээ бичгээр гаргаж өгөөгүй байна. В сорьцийн хариуг иртэл хувь хүний нууцтай холбоотой учраас ямар ч бөхийн хариуг зарлах боломжгүй" гэдгийг мэдэгдэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Допингийн эсрэг журамд тусгаснаар сэргээш хэрэглэсэн, допингийн эсрэг дүрмийг зөрчсөн нь тогтоогдвол тухайн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасна. Мөн сэргээш хэрэглэж шийтгэл хүлээсэн бөх Допингийн эсрэг дүрэм, заалтыг дахин зөрчвөл уг бөхийн барилдах эрхийг 5-8 жилээр хасна гэж заасан байдаг.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
угын тэнэг гар
2021-04-07
Zarlahguim shinjilj ileruulj yaadiim bol?
2019-08-19
Яяхаараа боломжгүй бдий.,.яасан тэр 2- соо мөнгө авчаа юу...бузар булайгаа дандаа нуух гэж ядна новшнууд
2019-08-14
Zochin:
Төрийн нарийн бичгийн дарга ийм зүйл хийдэг юм уу... Спортын яам нь юу хийдэг юм вэ??? Хууль зүйн салбар арай л эрт хөдлөөд байна уу даа
2019-08-13
зочин:
Ажилаа мэдэхгүй байна уу албаар ийм байдал үүсгээд байна уу нэг мөр хариу нь гарсаны дараа мэдээлэх хэрэгтэй гэдгийг мэдэж баймаар.
2019-08-12
зочин:
Өмнө нь илэрсэн бол илэрсэн гээд л зарлаад байдаг байсан одоо юу болоод дараагийн сорьц болоод явчихав аа.Нэг л биш болоод яваа юм биш үү.
2019-08-12
mgl:
Huleej bai, bitgii yar.
2019-08-12
Мэргэжлийн хүн:
Энэ төрийн нарийн бичгийн дарга хуулийн хүн байж яасан тэнэг тайлбар хийж байнаа. 14-д нь сэргээш илрээгүй гээд мэдэгдчихээр нөгөө үлдсэн хоёрт нь илэрсэн гэдгийг зарласнаас ялгаагүй юм. Төрийн нарийн Увсынх, салбар хорооны нарийн бичиг Увсынх ингэхлээр Батсууриа даян аврага болгох гэж хийж буй ажиллагаа байхаас гарцаагүй.
2019-08-12
зочин:
нэрлээч.битгий алиалцгаа
2019-08-12