Допингийн эсрэг үндэсний төвөөс Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарчээ. Шинжилгээний хариуг Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлээд байгаа бөгөөд хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн гэх мэдээлэл гарсан.
Допингийн шинжилгээ өгсөн бөхчүүдээс өөрсдийн байр сууриа илэрхийлж, Баяр наадмыг зохион байгуулах комиссоос допинг хэрэглэсэн гэх бөхчүүд байвал зарлахыг шаардаж байна.
Одоогийн байдлаар Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Улсын харцага Б.Бат-Өлзий, шинээр Улсын харцага цолонд хүрсэн Б.Анар нар Баяр наадмын зохион байгуулах хороонд дээрх шаардлагыг тавиад байгаа юм.
Тэр дундаа олон нийтийн сүлжээгээр энэ жилийн түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболдыг допингийн шинжилгээний хариугаа зарлахыг хүссэн хүлээлт, хардлага дагалдаж байгаа юм.
Э.Сонор
Уншиж байна |