Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-ийн 1-р ангилалд бүртгэлтэй хувьцаат компаниуд хагас жилийн тайлангаа МХБ дээр олон нийтэд нээлттэй танилцуулах үйл ажиллагаанд АПУ ХК-ийн Санхүү эрхэлсэн захирал Г.Энхбилэг 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр оролцлоо.
Тайлант хугацаанд АПУ ХК болон түүний охин 9 компани нь нийт 2,031 ажилтантайгаар ажиллаж, нэгдсэн байдлаар дараах голлох үр дүнгүүдийг гаргасан байна. Үүнд:
Бүтээгдэхүүний нэр төрөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11% хувиар нэмэгдэж, 308 нэр төрлийн 62.9 сая литр бүтээгдэхүүн борлуулсан;
Цэвэр борлуулалтын орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9% хувиар өсч, 218 тэрбум төгрөгт хүрсэн;
Тайлант үеийн байдлаар улсын төсөвт төлсөн татварын хэмжээ нийт 140 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны үзүүлэлтээс 17% хувиар өссөн;
2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 46 төгрөг буюу нийт 48.9 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн нь өнгөрсөн 10 жилийн түүхэн хугацаанд хамгийн өндөр ногдол ашиг зарласан үзүүлэлт боллоо;
Хүү, татвар, элэгдэл хорогдлын зардлаас өмнөх ашгийн хэмжээ буюу EBITDA өмнөх оны мөн үетэй ижил түвшинд буюу 56 тэрбум төгрөг гарсан үзүүлэлттэй байна.
"АПУ" ХК-ийн олон нийтэд нээлттэй танилцуулсан тайланг бүрэн эхээр нь Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж
Уншиж байна |