Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Монгол-Хятадын экспод Монголын 400 аж ахуйн нэгж оролцоно
2019-08-07

 

Гэрэл зургийг MPA.MN

 

“Монгол хятадын экспо-2019” гурав дахь удаагийн арга хэмжээг 2019 оны 09 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Улаанцав, Тунляао хотуудад зохион байгуулах гэж байна.

 

Энэ жилийн арга хэмжээ Монгол Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр орны Засгийн газрын төлөвлөсөн 70 томоохон ажлын нэг болж байгаагаараа онцлогтой. Мөн энэхүү экспо нь хоёр улсын эдийн засаг хамтын ажиллагааны хөтөлбөрт худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум долларт хүргэх зорилтод томоохон түлхэц болно гэж үзэж байгаа аж.

 

Уг арга хэмжээний үеэр үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийг эрэлхийлсэн хурал форумууд, худалдаа хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд, Монгол Улсаа гадаадад сурталчлах үзэсгэлэн, соёл урлаг шинжлэх ухааны ололтоо хуваалцсан арга хэмжээ, хоёр улсын стандартын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээ,  ноос ноолуурын форум үзэсгэлэн, загвар зохион бүтээгчдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулагдахаар төлөвлөжээ.

 

Дөрвөн хөтөлбөрийн дагуу 13 арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Хөх хотод монгол бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болно. Энэхүү үзэсгэлэнд 11000 м.кв талбайд 400 аж ахуйн нэгжийг оролцуулхаар БНХАУ-ын талтай тохиролцжээ. Нэг аж ахуйн нэгж 9м.кв талбайд бараа бүтээгдхүүнээ танилцуулах, борлуулах боломжтой. Үзэсгэлэнгийн бүртгэл 08 дугаар сарын 2-12-ны өдрүүдэдМонголын үндэсний худалдаа аж үйлдэрлэлийн танхим, Мишээл Экспо, Монголын үйлвэрлэгчдийг дэмжих холбооннд явагдаж байна. Одоогоор 200 гаруй аж ахуйн нэгж бүртгүүлээд байгаа аж.

 

Үзэсгэлэнд гахайн мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүнээс бусад үйлдвэрлэгчид нь нээлттэй оролцох боломжтой.

 

А.Хулан

 

Shuud.mn
Сонин хачин