Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч, 2019 оны оюутны лигийн аварга /Шилдэг тоглогч/, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний 5 удаагийн аварга /2 удаагийн шилдэг тоглогч/ О.Дөлгөөн элэгний дутагдал гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаад өвчний улмаас нас барсан.
О.Дөлгөөнтэй салах ёс гүйцэтгэх арга хэмжээ АНУ-ын Сан Франциско хотод өнөөдөр болжээ.
О.Дөлгөөн спортын төв ордны дэргэдэх биеийн тамирын дунд сургуулийг дүүргэсэн. Өсвөр насандаа "TLG 13" багт тоглодог байсан. Тэрбээр 2017 онд Дээд лигийн дэд аваргаар шалгарч байсан бөгөөд 2018 оноос хойш насанд хүрэгчдийн шигшээ багт орж, Индонез улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байв.
2019 онд Оюутны лигийн аварга, финалын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан. Аваргын шагналдаа NBA-н финалын тоглолт үзэх эрхийн бичиг авсан бөгөөд уг тоглолтыг үзэхээр зургадугаар 12-ны өдөр АНУ-ыг зорьсон ч харамсалтай нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.
Ум сайн амгалан болтугай
Г.Сүрэн
Уншиж байна |