Сар хүрэхгүй хугацааны дараа БНХАУ-ын нийслэл Бээжинд сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна.
"Ариун Эллада"-чууд NBA-гийн өнгөрсөн улирлын MVP Яннес Антетокумпогийн гэр бүлийн гурван гишүүнийг Бээжинд авч очихоор болжээ. Одоогоос 13 жилийн өмнө буюу 2006 онд Японд болсон ДАШТ-д Спанулис, Папалукас, Диамантидис, Пападопулас, Фоцис, Скорцанитис, Какиузис тэргүүтэй залуусын нэрийг цээжлэх гэж багагүй л будилж байсан. Грекийн сагсчид хагас шигшээд жинхэнэ шуугиан тарьж Жеймс, Энтони, Уэйд, Пол, Бош, Ховард гээд ододтой АНУ-ын шигшээ багийг "нугаслаж" Испанитай финалд үлдэж байсныг та бүхэн тод санаж буй биз ээ
Б.Бат
Уншиж байна |