Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баяр наадам өнгөрсөн бямба гарагт Хүй долоон худагт боллоо.
Ойн баярын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөх барилдснаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, “Аваргууд” клубын бөх, Улсын аварга Э.Оюунболд долоо даван түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэлээ.
Их шөвөгт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Сүлд” бие тамир спортын хороо, “Монос” группийн бөх, улсын арслан Ц.Содномдорж, Булган аймгийн Бүрэнхангай сумын харьяат, “Хилчин” спорт хорооны бөх, улсын начин Д.Тамир нар шалгарсан юм.
М.Бүүвэй
Уншиж байна |