Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
С.Батцэцэг, Х.Болортуяа нар Варшавын тэнгэрт төрийн далбаагаа мандууллаа
2019-08-05

Чөлөөт бөхийн "Poland Open" олон улсын тэмцээнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дэлхийн хошой аварга С.Батцэцэг 68 кг-д хоёр дахь удаагаа, олон улсын хэмжээний мастер Х.Болортуяа 65 кг-д анх удаа түрүүлж Варшавын тэнгэрт алтан соёмбот далбаагаа өргүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Манай эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр гуравдугаар байранд орсон байна.

 

Эрэгтэйчүүдийн 28, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн уламжлалт энэхүү тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглосноос есөн тамирчин медалийн төлөө барилдаж хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.

 

ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга 61 кг-д мөнгө, олон улсын хэмжээний мастер А.Батцэцэг 59 кг-д, Б.Бямбадорж 74 кг-д хүрэл медалиар энгэрээ мялаажээ.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Дэлхий тивийн тэмцээнд шал арчаад, энд тэндэхийн жижиг тэмцээнд ганц нэг медаль зулгаагаад л хөгжөөд байж дээ, энэ чөлөөт гээч спорт
2019-08-08