Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн жилийн Будапештийн ДАШТ-ий үр дүнгээс гадна 2019 оны тивүүдийн АШТ болон Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Дан Колов, Сассари, Яшар Догугийн нэрэмжит тэмцээнээр дэлхийн чансааны оноог тооцсон байна.
Дэлхийн чансаа олгох хамгийн сүүлийн тэмцээн өнгөрсөн долоо хоногт Туркийн Стамбул хотод болсны дараа чансааг шинэчлэн гаргаж есдүгээр сард Казахстаны Нурсултанд болох ДАШТ-д хэсгийг тэргүүлэх бөхчүүдийн нэр тодорлоо.
Чансааны эхний дөрвөн байрт орсон тамирчин Дэлхийн аваргын хэсэг тус бүр толгойлон барилдана. Эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд энэ жилийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Өлзийсайханы Батзул 54 оноогоор гуравдугаарт бичигдсэн тул ДАШТ-д хэсгээ тэргүүлэн барилдах юм.
Монголын бусад бөхчүүдээс хамгийн дээд тал нь жиндээ долоо (65 кг-д Т.Тулга) болон наймдугаарт (61 кг-д Т.Түвшинтулга) бичигджээ.
М.Бүүвэй
Уншиж байна |