Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Манай танкчид Сири, Венесуэл, Казакстан улсын танкчидтай уралдана
2019-08-01

“Армейские игры-2019”-д оролцох баг тамирчид тэмцээний газар орондоо очжээ

 

 

“Армейские игры-2019” цэргийн мэргэжлийн олон төрөлтийн олон улсын тэмцээнд дэлхийн 10 улсын нутагт дэвсгэрт ирэх 8 сарын 3-ны өдөр нээлтээ хийнэ. Цэргийн наадамд Азербайджан, Алжир, Бангладеш, Беларусь, Египет, ОХУ,  Монгол Улс, БНХАУ зэрэг 34 улсын 216 багийн 6000 гаруй цэргийн алба хаагчид уралдааны нийт 31 төрлөөр оролцох юм. 

 

Манай улсын Зэвсэгт хүчнээс уг олон улсын уралдаанд 5 төрөлд хүч үзэн оролцоно. Тэмцээний нэгэн төрөл болох “Аравт” морин цэргийн олон улсын уралдааныг манай улс эх орондоо зохиохоор болсон бөгөөд тамирчид  бэлтгэлээ хэдийнээ эхлүүлээд байгаа билээ.

 

Цэргийн наадмын Олон Улсын  шүүгчээр ЗХЖШ-ын Стартеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Х.Даваацэрэн томилогдон Москва хотноо ажиллаж байна. Энэ сарын 25-ны өдөр “Танкийн биатлон”, “Инженерийн томъолол” тэмцээнүүдэд оролцох бие бүрэлдэхүүн Москва хотноо байрлах “Алабино” сургалтын төв, “Тюмен” хотод иржээ.

 

Энэ жилийн танкийн биатлон тэмцээнд дэлхийн 25 орны 500 гаруй танкчид оролцох бөгөөд энэ сарын 29-ний өдөр оролцогч орнууд танкийн өнгө болон уралдах замаа сонгож, танкуудаа хүлээн авна. ЗХЖШ-ын Ар талын газрын Техникийн хангалтын хэлтсийн дарга, хурандаа Ц.Төрмөнхөөр ахлуулсан танкийн биатлонд оролцох танкчид 6 дахь жилдээ оролцож байгаа. Танкийн биатлон тэмцээний энэ жилийн нэг онцлог нь  өмнөх жил оролцсон баг тамирчдыг чансаагаар нь ангилан 1,2 дугаар хэсэгт хуваан тэмцээнийг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Манай танкчид нэгдүгээр хэсэгт буюу 2018 онд эхний 12 дугаарт эрэмбэлэгдсэн улсууд болох ОХУ, БНХАУ, Беларусь, Казахстан, Азербайджан, Серби, Иран, Армения, Венесуэл, Киргиз, Сири гэсэн 11 орны баг тамирчидтай өрсөлдөхөөр болоод байна. Энэ жилийн манай улсын танкчид чансаагаараа 25 орноос ОХУ, БНХАУ,  Беларусь, Казахстан, Азербайджан улсын дараа 6 дугаарт эрэмбэлэгдэж байна.

 

Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч, хурандаа н.Энхцогоор ахлуулсан “Инженерийн томъолол” тэмцээнд манай цэргийн инженерүүд анх удаа оролцож байгаа агаад ОХУ-ын “Тюмен” хотод болно.

 

ЗХЖШ-ын Ар талын газрын Зэвсэглэлийн хэлтсийн дарга, хурандаа П.Чинзоригоор ахлагчтай ”Мэргэн буудагчийн зааг” тэмцээний тамирчид болон ЗХЖШ-ын Ар талын газрын Материал хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батнямаар ахлуулсан “Хээрийн гал тогоо” тэмцээнд оролцох баг тамирчид энэ сарын 26-ны өдөр эх орноосоо мордсон бөгөөд энэ сарын 30-ны өдөр Москва хотноо ирж тэмцээний бэлтгэлээ хангаж эхэлжээ. Харин мэргэн буудагчид цааш Беларусь улсыг зориод байгаа аж.

 

Монгол танкчид улаан өнгийн танкаараа дахин уралдана

 

 

Энэ сарын 29-ны өдөр “Танкийн биатлон”тэмццээнд оролцох 25 орны танкчид танкийн өнгө болон гараагаа сугалжээ. Энэ жилийн танкийн өнгө шодох арга хэмжээ урьд жилүүдийнхээс илүү онцлогтой болсон хийгээд оролцогч  орнуудын танкийн олон улсын шүүгч, ахлагч нар танкийнхаа өнгө гарааг тусгайлан бэлтгэсэн тайзан дээр гарч сугалав.

 

Манай улсаас “Танкийн биатлон” тэмцээний олон улсын шүүгч, хурандаа Ц.Төрмөнх улаан өнгийн танкийг сугалсан юм. Улаан өнгө нь манай танкчидын хувьд ихэд ивээлтэй өнгө гэгдэж, хүч чадлыг билэгдэж ирсэн. Өмнөх 2 жилд ч мөн энэхүү өнгийг сугалан уралдаж байсан нь амжилтаа ахиулсан үзүүлэлтийг гаргаж байсан.  Тийнхүү манай танкчид ирэх 8 дугаар сарын 4, 6, 8-ны өдрүүдэд 3 дугаар гараанд Сири, Венесуэл, Казакстан улсын танкчидтай уралдахаар боллоо. Эл өдөр оролцогч 25 орны танкчид шодож авсан өнгийн танкуудаа хүлээн авч үзлэг оношлогоог хийн, уралдах зам маршруттайгаа танилцжээ.

 

Монголын цэргийн тогооч нар дөрөв дэх жилдээ ур чадвараа сорино

 

 

Цэргийн наадмын нэг төрөл " Хээрийн гал тогоо" тэмцээнд манай улсын цэргийн тогооч нар 4 дэх жилдээ оролцож байна. Энэ жил уг тэмцээнд 10 орны цэргийн тогооч нар оролцох юм. 7 дугаар сарын 31-ний өдөр оролцогч орнууд сугалаагаа сугалан, Олон улсын шүүгч, багийн ахлагч хурандаа Б.Батням багаа төлөөлөн сугалсанаар манай улс Казахстан, Азарбайджан улсын хатуухан багуудтай учраа таарлаа. Учир нь дээрхи 2 орон өнгөрсөн жил 3, 4 дүгээр байруудыг эзлэж байсан удаатай. Ийнхүү манай тогооч нар эхний хэсгийн тэмцээнээ 8 сарын 6-ны өдөр буудлагаар эхлүүлэх бол 8 дугаар сарын 7-ны өдөр хар хайрцаг, талх нарийн боовны төрлөөр тэмцээнээ үргэлжлүүлнэ ээ. Тогооч нарын хувьд өмнөх жилүүдэд оролцож байсан туршлагатай агаад дасгалжуулагч болон техникийн нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. Энэ өдөр мөн багууд тэмцээнд хэрэглэгдэх тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлээ хүлээн авав.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
МОНГОЛ ЦЭРЭГТ АМЖИЛТ ХҮСЬЕ
2019-08-01