Юн Сок Ёлийг огцруулах эсэх сонсгол болж байна
3 цаг 3 мин

 

South Korean President Yoon To Deliver Final Statement As Impeachment ...

 

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг огцруулах асуудлаар тус улсын Үндсэн хуулийн цэцийн сонсгол болж байна. Энэ үйл явдал нь БНСУ-ын  улс төрийн байдалд ихээхэн нөлөө үзүүлж болзошгүй юм. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах эсэх асуудлыг эцэслэнэ.

Өнгөрсөн оны 12-р сарын 3-нд БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласан. Цэргийн онц байдал зарласан асуудал нь импичментэд хүргэж, эх орноосоо урвасан хэмээн буруутгагдах гол шалтгаан болсон юм. 

Ингээд БНСУ-ын Үндэсний Ассамблей Юн Сок Ёлыг албан тушаалаас нь огцруулахыг 204:85 харьцаатай дэмжсэн. Нийтдээ 300 санал ирсний 3 нь түдгэлзсэн бол 8 нь хүчингүй санал байсан юм. 

Shuud.mn
Сонин хачин