Сагсан бөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тоглогч агсан О.Дөлгөөний сүүлчийн замыг гэрэлтүүлэх, түүнийг дурсан санах “Зул өргөх ёслол’-ыг наймдугаар сарын 3-ны 20.00 цагаас “Сүхбаатарын Талбай”-д зохион байгуулах гэж байна.
Сагсан бөмбөгийн спортын мастер О.Дөлгөөн АНУ-ын Калифорниа муж, Сан Францискогийн их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж, удаан хугацаанд өвчинтэйгээ тэмцсээр бурханы оронд заларсан юм.
Зул өргөх ёслолд талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийн тоглогчид болон багийн нөхөд нь ирэх бөгөөд сонирхсон хэн бүхэн оролцоход нээлттэй юм.
Г.Сүрэн
Уншиж байна |