Олон улсын гимнастикийн холбооны албан ёсны хөтөлбөрийн дагуу ОХУ-ын Москва хотноо саяхан зохион байгуулагдсан өсвөр үеийнхний анхдугаар ДАШТ-д нийт 62 орны баг тамирчид өрсөлдөв.
Монгол Улсын баг тамирчид 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр түүхэндээ анх удаа ДАШТ-д амжилттай оролцож орон орны 400 гаруй тамирчдаас багийн нийлбэр дүнгээр 32 дугаар байрт шалгарлаа.
Ганцаарчилсан төрөлд тамирчин Э.Лхагвацэцэг олстой дасгалаар 62 орноос 33 дугаар байр эзэлсэн байна. Дэлхийн дэвжээнд эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөн, гимнастикийн спортын түүх, тэр дундаа уран сайхны гимнастикийн спортын түүхэнд тодоор үлдэх амжилт үзүүлэв.
М.Бүүвэй
Уншиж байна |