Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
780 зээлдэгчид 58.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ
2019-07-25

 

Монголбанкнаас сар бүрийн ээлжит мэдээллээ хийлээ.  Хэвлэлийн хурлаар  өнгөрсөн зургадугаар сарын мөнгөний үзүүлэлтийн талаар статистик мэдээлэв.

 

Хадгаламж 13.9 их наяд төгрөгт хүрчээ

 

Мөнгөний нийлүүлэлт буюу М2 мөнгө 2019 оны зургадугаар сарын байдлаар 20.2 их наяд төгрөг хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 16.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин өмнөх сараас 0.3 хувь буюу 71 тэрбум төгрөгөөр буурчээ. Мөнгөний нийлүүлэлт буурахад голлон нөлөөлсөн хүчин зүйл нь төгрөгийн хадгаламж 350 тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.

 

Нийт хадгаламжийн хэмжээ энэ оны зургадугаар сарын байдлаар 13.9 их наяд төгрөгт хүрсний 83 хувийг иргэдийн хадгаламж, 17 хувийг байгууллагын хадгаламж эзэлж байна. Иргэдийн хадгаламжийн 20.7 хувийг, байгууллагын хадгаламжийн 23.4 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байна.

 

Чанаргүй зээл 10.6 хувь, хугацаа хэтэрсэн зээл 4.1 хувьтай байна

 

Энэ оны зургадугаар сарын байдлаар банкуудын зээлийн үлдэгдэл 18.1 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 18 хувиар өссөн үзүүлэлт юм. Иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл өсч, 9.4  их наяд төгрөгт хүрсэн бол хувийн байгууллагынх 10 хувиар өсч, 8.5 их наяд төгрөгт хүрчээ. Нийт зээлийн 14 хувийг иргэдийн зээл, 1.6 хувийг байгууллагын зээл, 27 хувийг гадаад валютын зээл эзэлж байна. Өнгөрөгч сард банкууд 2.1 их наяд төгрөгийн зээл олголт хийж, 1.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргэн төлөлтийг хүлээн авсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн 10.6 хувь, хугацаа хэтэрсэн зээл 4.1 хувьтай байна.

 

Зээлийн үлдэгдлийг эдийн засгийн салбараар нь танилцуулбал уул уурхайн салбар нийт зээлийн үлдэгдлийн тус бүр 16 хувийг эзэлж байна. Үүний дараа барилга 18 хувь, худалдааны салбар 24 хувийг эзэллээ. Иргэдэд олгосон нийт зээлийн үлдэгдлийн 37 хувийг ипотекийн зээл, 34 хувийг цалин тэтгэврийн зээл эзэлж байна.

 

Өнгөрөгч сард банкууд нийт 780 зээлдэгчид 58.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосны 46 хувийг хөтөлбөрийн санхүүжилтээр, 54 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хүү /ЖДХ/ 11.2 хувьтай тэнцсэн нь өмнөх сараас 0.1, өмнөх оны мөн үеэс зээлийн дундаж хүү нэг хувиар буурсан үзүүлэлт юм. Иргэдээс татсан хадгаламжийн ЖДХ 11.3 хувьтай, хувийн байгууллагаас татсан төгрөгийн хадгаламжийн ЖДХ 11.0 хувьтай байна. Иргэдэд шинээр олгосон төгрөгийн зээлийн ЖДХ 17.5 хувийн байгууллагад олгосон төгрөгийн зээлийн ЖДХ 16.7 хувьтай байна.

 

Гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрчээ

 

Төлбөрийн тэнцэл 2019 оны зургадугаар сарын байдлаар 456 сая ам.долларын ашигтай гарсан байна.  Ингэснээр 456 сая ам.долларын ашигтай гарснаар гадаад валютын улсын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрчээ. Төлбөрийн тэнцэл ашигтай гарахад голлон нөлөөлсөн хүчин зүйл нь урсгал дансны алдагдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 136 сая ам.доллараар сайжирсан буюу алдагдал буурсан гэсэн үг юм. Алдагдал буурахад голлон нөлөөлсөн зүйл нь манай улсын экспорт эхний зургаан сарын байдлаар 10 хувь өссөн байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин