Төрийн банкнаас нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгоор Байгальд ээлтэй бизнесийг дэмжиж, экологид ээлтэй орчныг бий болгох зорилт тавин байгалиа хамгаалах, хойч үеэ байгальд хайртай болгохын тулд “Эко боловсрол олгох аян”, ТоС хөтөлбөрийг зургаа дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ.
Тус ажлын хүрээнд Байгальд ээлтэй, цаас ашигладаггүй цахим технологийг эрчимтэй хөгжүүлж хамгийн хурдан, хамгийн хялбар Гялсбанк үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн бол энэ удаад “Ногоон зээл”-ийн үйлчилгээг харилцагчиддаа санал болгож байна.
“Ногоон зээл” гэдэг нь шатахуун зарцуулдаггүй, хорт утаа ялгаруулдаггүй 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй Эко автомашин, Цахилгаан скүүтер, Унадаг дугуйг зээлээр худалдан авч буй харилцагчиддаа олгож буй бага хүү, уян хатан нөхцөлтэй зээл юм.
Тухайлбал, “Ногоон зээл”-ийн урьдчилгаа 0 /тэг/ хувь, сарын 1.5-1.6 хувийн хүүтэйгээр Цахилгаан скүүтер, Унадаг дугуйг 12 сар хүртэл, Эко автомашиныг 30 сар хүртэл хугацаатай олгож байна. Зээлийн хэмжээний хувьд Цахилгаан скүүтерт 3 сая төгрөг хүртэл, Ундаг дугуйнд 5 сая төгрөг хүртэл, Эко автомашинд 30 сая төгрөг хүртэл зээл олгоно.
Ногоон зээлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг өөрт ойрхон Төрийн банкны салбар нэгж болон 1800-1881 лавлах утас, www.statebank.mn цахим хуудас, www.facebook.com/StatebankMN/ фэйсбүүк хуудсаар авах боломжтой.
Төрийн банк “Эко боловсрол олгох аян”-ыхаа хүрээнд ”Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал нэвтрүүлэг, Ерөнхий боловсролын сургуулиуд дээр “Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал гэрэл зургийн үзэсгэлэн, “Эх дэлхий- Хүүхэд бидний ирээдүй” өдөрлөг, Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ, Эх орны сэдэвтэй гар болон гэрэл зураг, эссэ, асуулт хариултын уралдаан зэрэг олон ажлыг шат дараатай зохион байгуулан ажиллаж байна.
Эх дэлхийгээ хайрлая!
ТӨРИЙН БАНК
Эрсдэлгүй ирээдүйн баталгаа
Уншиж байна |