"Аравт" олон улсын морин цэргийн уралдааны бэлтгэлийн шатанд цэргийн алба хаагчдын нөхөрлөлийг бататгах, Монгол Улсын зан заншил, түүх уламжлалыг сурталчлах хүрээнд олон арга хэмжээ зохион явуулж байгаагийн нэг нь "Бэсрэг наадам" юм.
Бэсрэг наадамд хүчит 32 бөх зодоглосноос Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн тамирчин, аймгийн арслан Т.Ядамсүрэн түрүүлж, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн тамирчин, аймгийн начин Б.Очирхүү үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн бөх, улсын начин Ц.Чимэддорж, аймгийн арслан Б.Батдорж нар үлдсэн юм.
Хүчит бөхийн барилдааны нэг онцлог нь "Аравт"-д оролцохоор ирсэн ОХУ-ын Зэвсэгт хүчний багийн дасгалжуулагч Даржап Шимит Хeролович амжилттай барилдсан явдал байв. Харин хурдан морины уралдаанд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач О.Ганхуягийн хул морь түрүүлж, тус сумын уяач Д.Баатарын зээрд аман хүзүүдэв. Айргийн гуравт уяач н.Ялалтбаатарын хонгор, айргийн дөрөвт уяач н.Бямбасүрэнгийн хүрэн алаг, айргийн тавд уяач Д.Баатарын хүрэн морь тус тус хурдлав.
Уншиж байна |