Олон улсын олимпийн хорооноос дөнгөж сая Узбекистаны хүнд жингийн бөх Артур Таймазовын "Лондон-2012" олимпийн амжилтыг хүчингүйд тооцож, медалийг нь хураах шийдвэрийг зарлалаа.
Таймазовын допингийн шинжилгээнээс Dehydrochlormethyltestosterone хэмээх бодис илэрсэн байна.
Залуу халуун насандаа олимпийн гурван алт, нэг мөнгөн медаль хүртэж явсан түүний "Бээжин-2008", "Лондон-2012" олимпийн алтууд ийнхүү хүчингүй болов.
Ц.Ганбат
Уншиж байна |