Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
ЖДҮХСангаас зээл олгох төслүүд шалгарлаа
2019-07-20

 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд 300.0 сая төгрөгнөөс дээш 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн нийт 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ЖДҮХСанд судлагдсанаас 47 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч тэнцсэн бөгөөд эцсийн шатны буюу Төсөл сонгон шалгаруулах хороогоор хэлэлцэн шийдвэрлэгдлээ.

 

ЖДҮХС-аас урт, хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллааны үр дүнд эхний ээлжинд банкаар дамжуулан санхүүжигдэх, Засгийн газраас баталсан жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн нийт 16 аж ахуйн нэгжийн 13.2 тэрбум төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой боллоо.

 

 

 

 

 

Энэ удаагийн төсөл сонгон шалгаруулалтын үр дүнд инновацид чиглэсэн, экспортыг нэмэгдүүлэх ноос, ноолуур, арьс шир, мах боловсруулан шинэ брэнд бүтээгдэхүүн экспортлоход чиглэсэн төслийн зээл 40 хувийг, импортыг орлох бүтээгдэхүүн нэмүү өртөг шингээн үйлдвэрлэх үйлдвэр 44.4 хувийг эзэлж байгаагаараа өмнөх жилүүдээс онцлог эдийн засгийг солонгоруулах, Монголбрэнд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, шинээр ажлын байр бий болгоход чиглэсэн хөнгөлөлттэй зээлийн үр ашиг нэмэгдэхэд ихээхэн тус дөхөм үзүүлэх дэмжлэг болно гэж Төсөл сонгон шалгаруулах хороо үзэж байна.

 

 

Төслийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах үүднээс ХХААХҮЯам, ЖДҮХСангийн зүгээс бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн юм.

 

ЖДҮХСангийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг Олон нийтэд нээлттэй, шударга явуулахын тулд анх удаа тухайн төсөл ирүүлэгчид өөрсдийн хэрэгжүүлэх төслийн талаар танилцуулах, бүтээгдэхүүний онцлогоо Хорооны гишүүдэд ойлгуулах зэрэг олон талын боломжийг олголоо.

 

Мөн зээлийн шалгуур, үнэлгээний системийг шинэчлэн олон улсын төслийн үнэлгээний арга, аргачлалыг ашиглан зээлийн дижитал цахим системээр дамжуулан хийж гүйцэтгэсэн байна. Олон нийтийн төлөөлөл ТСШХорооны хуралдааныг дотоод нөөц бололцоонд тулгуурлан youtube channel-аар шууд дамжууллаа

Shuud.mn
Сонин хачин
үнэхээр ажлын байр бий болгож гаднаас авах барааг цөөлж байвал хэн хэндээ хэрэгтэй дээ
2019-07-22
Ацнууд худлаа:
Дүрээ өөрчилсөн төсөвийн хулгай нар
2019-07-21