Катар улсад 2022 онд болох ДАШТ, 2023 онд БНХАУ-д зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн сугалаа Малайзын нийслэл Куала Лумпур хотод болжээ. Анх удаа хүч үзэх Монголын шигшээ баг дэлхийн аваргын арвин туршлагатай Японы шигшээ багийн толгойлж буй “F” хэсэгт багтав. Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчдын сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
1.Хаалгач Батсайханы Ариунболд
1990 оны дөрөвдүгээр сарын 3-нд төрсөн ба 2008 оноос тус багт тоглож байгаа юм. Түүний хувьд тэнцсэн тоглолт хоёр, торгуулийн шар хуудас нэг авч байсан байна.
2.“Атлетик 220” клубын хамгаалагч Дагинаагийн Төрбат
1992 оны долдугаар сарын 31-нд төрсөн тэрээр энэ багт 2017 оноос одоог болтол ажиллаж байна. Дөрвөн удаагийн тоглолт нь тэнцэж байсан бол хоёр гоол оруулж, хоёр шар хуудас авч байжээ.
3.“Дэрэн” клубын хамгаалагч Орхоны Мөнх-Оргил
1999 оны нэгдүгээр сарын 30-нд мэндэлсэн 185 см өндөр, 70 кг жинтэй залуу тамирчдын нэг аж. Тэрээр 2014 оноос эхлэн “Дэрэн” багийн хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байгаа түүний хувьд тэнцсэн 23 тоглолтонд оролцож, зургаан гоол, нэг шар хуудас гээд залуу тамирчны хувьд харьцангуй амжилт сайтай өнгөлж явна.
4.“Эрчим” клубын довтлогч Мөнх-Эрдэний Төгөлдөр
1995 оны зургадугаар сарын 10-нд мэндэлсэн тэрээр 19 настайдаа тус багт элсэн өдгөө тэнцсэн тоглолт 17, оруулсан гоол 23 гэсэн амжилттайгаар карьераа үргэлжлүүлж байна. Гэвч түүний хувьд харьцангуй олон шар хуудас өвөртлөөд авчээ. Хэд гээч? Зургаан шар хуудас.
5.“Хангарди” клубын хамгаалагч Лувсансамбуугийн Батсүх
1988 оны арванхоёрдугаар сарын 16-нд мэндэлсэн ахмад тамирчдын нэг аж. 2005 оноос карьераа эхлүүлсэн байна. Зургаан тоглолт тэнцэж, мөн тооны гоол оруулаад амжжээ. Харин нэг ч шар хуудас аваагүй гэсэн таатай үзүүлэлттэй байна шүү.
6.“Хангарди” клубын хагас хамгаалагч Сэр-Одянживийн Гансүх
1994 оны есдүгээр сарын 6-нд төрсөн тэрээр 2013 оноос эхлэн тус багт үүрэг гүйцэтгэж байна. Таван жилийн хугацаанд тэнцсэн тоглолт 28, 24 гоол оруулж, 14 шар хуудастай гэсэн арвин үзүүлэлттэй тоглогч аж.
7.“Дэрэн” клубын хагас хамгаалагч Маратханы Жансерик
1999 оны дөрөвдүгээр сарын 5-нд төрсөн тэрээр есхөн настайгаас хөлбөмбөгийн амьдралаа эхлүүлж, одоогийн байдлаар 40 тоглолт тэнцэж, 20 гоол оруулсан гээд насандаа баймгүй өндөр амжилтыг үзүүлээд байна.
8.“Атлетик 220” багийн довтлогч Ням-Осорын Наранболд
1992 оны хоёрдугаар сарын 22-нд төрсөн 27 настай тэрээр 2017 оноос энэ багт үүрэг гүйцэтгэж байгаа аж. Хэдий богино хугацаа өнгөрч байгаа ч 58 гоол оруулж, 37 тоглолт нь тэнцэж, таван шар хуудас авсан амжиллтайгаар карьераа үргэлжүүлж байна. Одоо та бүхэнд F хэсгийн тоглолтуудыг хуваарийг танилцуулъя.
1. МОНГОЛ – МЬЯНМАР 2019.09.05
2. МОНГОЛ – ТАЖИКИСТАН 2019.09.10
3. ЯПОН – МОНГОЛ 2019.10.10
4. МОНГОЛ – КЫРГЫЗ 2019.10.15
5. МЬЯНМАР – МОНГОЛ 2019.11.19
6. ТАЖИКИСТАН – МОНГОЛ 2020.03.26
7. МОНГОЛ – ЯПОН 2020.03.31
8. КЫРГЫЗ – МОНГОЛ 2020.06.04
Эх сурвалж:www.polit.mn
Б.ДАРЬСҮРЭН
Уншиж байна |