Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Оюутолгой дахь “Рио Тинто”-гийн зовинол
2019-07-19

“Finanсial Times” цахим хуудаст “Рио тинто групп Оюутолгой төслийг хойшлуулахад санаа зовниж байна” гарчигтай нэгэн нийтлэл өнгөрсөн мягмар гаригт нийтлэгджээ. Тус нийтлэлээс тоймлон хүргэж байна.

 

 

1.9 тэрбум ам.долларын учир

 

“Рио тинто”-гийн зүгээс цаашид энэхүү төслийг хойшлуулж мэдэх зовинол байгаагийн дээр Оюутолгойн гүний уурхайн үнэ өртөг 1.9 тэрбум ам.доллар болж өссөн нь бүр ч их асуудал дагуулах төлөвтэй. Оюутолгойг олборлох үйл ажиллагааны төлөвлөгөө гаргахад дахин бодож үзэж ёстой, учир нь хүнд нөхцөл байдал бий болсон гэж Англо-Австралийн групп үзэж байна. Үр дүнд нь, тогтвортой бүтээгдэхүүн үйлдвэрлэх хугацаа 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд эхэлнэ гэж төлөвлөж байсан ч энэ нь 16-30 сараар хойшлох магадлалтай юм.

 

Түүнчлэн 5.3 тэрбум ам.долларын өртөгтэй төслийн мөнгөн дүн дахин 1.2 тэрбумаас 1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэх төлөвтэй байгаа билээ. “2019 оны турш бид гүний уурхайн бүтээн байгуулалтын гол элементүүдийг тодорхойлно” гэж “Рио тинто”-гийн Өсөлт ба санаачлагын группийн тэргүүлэгч Стивен Макинтош хэлжээ. “Хэдийгээр гүний уурхайн нөхцөл байдал төлөвлөснөөс илүү сорилт дагуулж байгаа ч бид уурхайн төлөвлөгөөгөө дахин авч үзэж байна. Ингэснээр нөхцөл байдал болон сонголтуудыг тооцоолно” гэж “Рио тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан Себастиан Жакуэс “Блүүмберг”-т ярьжээ. Түүний хэлж буйгаар үнэлгээний эцсийн дүн болон уурхайн олборлолтын товыг ирэх жилийн хоёрдугаар хагаст тайлагнах юм.

 

Улс төрийн маргаан ба хурцадмал байдал

 

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том суваг болсон энэхүү ордтой холбоотой улс төрийн элдэв маргаан мэтгэлцээн хүчээ авч, хурцадмал байдал нэмэгдэх хандлагатай байна.

 

“Рио тинто” Оюутолгойн хайгуулыг хийх зуур шууд хувь эзэмшлийн асуудал яригдаж эхлээгүй байсан юм. Одоогоор энэ ордын 66 хувийг Торонтод бүртгэлтэй “Туркойз Хилл Ресурсез” компани эзэмшдэг. Харин “Туркойз хилл Ресурсез”-д “Рио тинто” 50.8 хувийг эзэмшиж, удирдлагын эрхтэй ажилладаг байна. Тэгвэл үлдсэн 34 хувь нь Монголын Засгийн газрын мэдэлд бий.

 

“Рио тинто” нь 2013 оноос хойш Оюутолгойн ил уурхайгаас алт, зэс, мөнгө олборлох үеэс гүний уурхай дахь баялгийн асуудал хөндөгдсөөр ирсэн юм. Уурхайн өргөжүүлэлт нь “Рио”-гийн хувьд өсөлтийн хамгийн чухал төсөл юм. Ялангуяа, тус компанийн гүйцэтгэх захирал Жан Себастиан Жакуистэй илүү ойр холбогддог сэдэв юм. Тэрээр компанийн зэсийн бизнест хөл тавьснаасаа хойш төслийн санхүүгийн багцуудыг хамт бий болголцсон аж.

 

Металлын асар том эрэлт

 

Төсөл ёсоор жил бүр 550 мянган тонн зэс олборлох зорилготой юм. Энэ нь хэрэгжвэл Оюутолгой нь дэлхийн зэсийн гурав дахь том эх сурвалж болж, үйлдвэрлэлийн металлын асар том эрэлтийн нэг хэсэг болох билээ.

 

Өнгөрсөн аравдугаар сард дээрх асуудлын эхэн тавигдсан юм. Ингэхдээ “Туркойз Хилл Ресурсез” компани тогтвортой бүтээгдэхүүн гаргах хугацааг есөн сараар хойшлуулах санал гаргаснаас эхтэй. Энэ нь 1300 метрийн гүний асуудал байсан бөгөөд үүнд босоо ам болон гүний нөхцөл байдал холбогдож байв. Өнгөрсөн хоёрдугаар сард “Рио тинто” уурхайн олборлолтын загварын өөрчлөлтөд ихээхэн санаа зовниж байв.

 

Энэ мэдээллийн дараа “Рио тинто”-гийн хувьцааны ханш Лондоны биржид 4.8 паунд болсон байв. Нью-Йоркийн хөрөнгийн биржид энэ хувьцааны ханш энэ сарын 2-нд 63.73 ам.долларын ханштай байсан бол өчигдөр 60.43 ам.доллар болж суларсан байв.

 

Монгол Улс 34 хувиа зарах уу?

 

Монголын Засгийн газрын хувьд 34 хувьд ногдох үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардлаа зээлээр нөхөж яваагаас Монгол Улсын хүртэх ашиг улам хойшилсоор байгаа билээ. Иймээс сүүлийн үед Оюутолгойг тойрсон маргааны хүрээнд Монголын Засгийн газар өөрийн эзэмшлийн 34 хувиа зарах, бууруулах хувилбарууд яригдаж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.19  БААСАН  №143  (6110)

Ж.ЦОГЗОЛМАА

Shuud.mn
Сонин хачин
myanganii luivar daa
2019-07-23
зочин:
ОТ НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭРТЭЙ ЛУЙВАР ШҮҮ ДЭЭ МОНГОЛЫН БАНКААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГГҮЙ АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ГЭДЭГ ЮМ УУ?ХЯТАД ЗАМ БАРИЛГАД ХӨРӨНГӨ ОРУУЛАХААРАА ХЯТАДУУДАА ОРУУЛЖ ИРЖ АЖИЛЛУУЛААД ТЭЖЭЭГЭЭД Л БАЙГАА ШҮҮ ТЭНЭГ АЛБАН ХААГЧДАА БИД ХЯТАДЫГ ТЭЖЭЭХ ЕСГҮЙ МОНГОЛ ХҮНЭЭ ТЭЖЭЭЖ АЖИЛТАЙ АМЬДРАЛТАЙ ЦАЛИНТАЙ БАЙХ ЕСТОЙ ЮМ ШҮҮ
2019-07-20
ОТ г барьцаалж менге олон улсын банцнаас авсан Сайханбилэгт хариуцлага тооцож гэрээг хоёр талдаа ашигтай ил тод болгох хэрэгтэй монгол ирээдуйд ертэй улдэх есгуй
2019-07-19
Rio tinto mongo ugaaj bna uuniig olon ulsiin shuuheer shalguulah heregtei. Jijig huvtsa ezemshigchdiin erh ashig ed horongiig zugeer hulgai hiij deeremdej bna
2019-07-19
Энэ гэрээг зүгээр цуцал. Моншолчууд бид өлсөөд үхчихгүй. Харин олигархиуд л өлсөж магадгүй
2019-07-19