Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал чиглэлийн 32.2 км монголын анхны хурдны авто замын барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад хүлээн авав.
Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд нийт 16 аймгийн төвийг нийслэлтэй холбож, үлдсэн 5 аймгийн төвийг холбохоор төлөвлөн, дээрх чиглэлийн дагуух авто замуудын барилгын ажлыг эхлүүллээ.
Завхан аймгийн Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто зам
Говь-Алтай-Баянхонгор чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын барилгын ажил
Тосонцэнгэлийн 4 замын уулзвар – Нөмрөг – Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай авто зам
Байдрагийн гүүр – Алтай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто зам
Тосонцэнгэл – Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай авто зам
Улсын болон нийслэлийн авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлыг хангах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан авто зам, замын байгууламжийн засварын ажлыг эхлүүлэх зорилтын хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлж байна. Үүнд:
Яармагийн 260 у/м шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгож өргөтгөн, шинэчлэх ажил.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих, байгаль орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км авто зам, Тавантолгой-Цагаандэл-Уул хилийн боомт чиглэлийн 270 км авто зам, Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км, Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн 435 км тусгай зориулалтын авто замын төслүүдийг концессоор барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар эрх бүхий этгээдтэй гэрээний хэлэлцээрийг хийж байгаа бөгөөд эдгээр томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: ЗТХЯ
Уншиж байна |