Монголын жюү жицүгийн холбооноос эх орондоо анх удаа хүлээн авч зохион байгуулах тэмцээнд 28 орны 400 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Тодруулбал, насанд хүрэгчдийн 331, өсвөрийн 77 тамирчин өрсөлдөх нь. Манай улсаас насанд хүрэгчдийн ангилалд 62, өсвөрийн ангилалд 47 тамирчин барилдахаар бэлтгэлээ хангасан байна.
Арабын Эмират, Йордан, БНСУ, Казахстан, Сингапур, Филиппин, Тайвань, Тайланд, Афганистан, Бахрейн зэрэг орны баг тамирчид Монгол Улсад буугаад байна. Таван өдөр үргэлжлэх тэмцээний өмнө шүүгчдийн сургалт болон допингийн эсрэг сургалтуудыг Азийн жюү жицүгийн холбоо, Монголын жюү жицүгийн холбоотой хамтран зохион байгуулав.
Энэ удаагийн тэмцээнийг 19 шүүгч дэнслэхээр томилогдсон бөгөөд үүний гурав Монголын шүүгч байх юм. Жюү жицүгийн Азийн АШТ Ne Waza, Fighting Jiu Jitsu, Contact Jiu Jitsu, Duo System гэсэн дөрвөн төрлөөр болно.
Ц.Ганбат
Уншиж байна |