Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан азарганы уралдаанаар үргэлжилж байна.
Өнөө жилийн хурдан азарганы уралдаанд шандас сорихоор 228 хурдан буян бүртгүүлснээс 30 гаруй азарга үүлдэрлэг байдлын шалгалтад тэнцэлгүй хурдан морины комиссын хашаанд уяатай үлдсэн.
Шандас сорьсон 198 азарганаас түрүү магнайд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн "Хүхээ" халзан азарга түрүүлж, түмэн олноо баясгалаа.
Аман хүзүүнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Пүрэвтулгын бор азарга, айргийн гуравт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Н.Баттөмөрийн хонгор, айргийн дөрөвт Архангай аймгийн Хотонт сумын уяач Р.Дуламсүрэнгийн хар азарга, айргийн тавд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат Эрдэнэбатын хул азарга тус тус хурдаллаа.
Уншиж байна |