Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар эхэлсэн.
Уламжлал ёсоор өнөөдөр /2019.07.10/ Хүй долоо худагт хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болдог. Шүдлэнгийн уралдаан болж хрдан хүлгүүд барианд орлоо.
Хурдан шүдлэнгийн уралдаанд 200 гаруй хурдан буян шандас сорьсноос Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн уяж хурдлуулсан хар үрээ түрүү магнайд хурдаллаа.
Аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын хар үрээ, айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Г.Баттулгын зээрд халзан үрээ, айргийн дөрөвт улсын алдарт уяач Б.Баярдоржийн хар үрээ хурдаллаа.
Айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Амгаланбаатарын хээр алаг үрээ тус тус хурдалж түмэн олноо баясгалаа.
Уншиж байна |