Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалангийн уралдаанаар эхэллээ. Хурдан хязаалангийн уралдаанд газар газрын 267 хүлэг шандас сорив.
Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Д.Даяндэмидийн хонгор үрээ хурдалж түмэн олноо баясгалаа. Уяач Д.Даяндэмид “Хонгор үрээ маань сайхан түрүүллээ. Тод манлай уяач Д.Даваахүүгийн алдарт “Наран” хонгор азарганы төл. Өмнө нь том наадамд уралдаж байгаагүй. Өнөөдөр сайхан уралдаж төрийн наадамд түрүүллээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Аман хүзүүнд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат уяач Г.Болдбаатар хүрэн хязаалан хурдаллаа. Тэрбээр “Унаган адуугаараа төрийн наадмаас айраг авлаа” хэмээв.
Г.Сүрэн
Уншиж байна |