Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Гаж тогтолцооны төгсгөл болоод шинэ эриний эхлэл
2019-07-10

FREAKONOMICS  гэдэг нь гадны эрдэмтэд, судлаачдаас Монголын эдийн засгийн тогтолцоонд өгсөн хоч нэр, дүгнэлт юм. Freak-гаж, economics-эдийн засаг гэсэн үг. Монгол Улс бол ардчилалын баян бүрд, цэвэр зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэгч гэх мэт өдгөө доог тохуу мэт сонсогдох болсон худал магтаалын үг сонсож хөөрцөглөж сурсан зарим нь цочирдож магадгүй. Гэхдээ бид одоо бодит үнэнийг мэдэх, хүлээн зөвшөөрөх цаг болсон. Буруу л бол буруу гэдэг шиг гаж л бол гаж шүү дээ. Ард түмнийг нь ядууруулж, улс орныг нь цөлмөн тонодог, зөвхөн гадна, дотны эрх ашгийн бүлэгт үйлчилдэг зах зээл, ардчиллаар бид яах вэ?

 

1990-ээд оны сүүлээр НҮБ-ын шугамаар Монголд ажиллаж байсан Гриффин, Бреннер зэрэг эдийн засагчид монголчуудын сонгон авсан хөгжлийн зам, хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогод дүгнэлт хийгээд Монгол Улс гадаад, дотоодын ашиг сонирхлын бүлэглэлүүдийн золиос болж буйг, гаднаас хараат, уул уурхайн түүхий эдээс хамааралтай болж буйг, улс орондоо, ард түмэндээ маш халтай гаж тогтолцоо бүрдүүлж буйг сануулсаар ирсэн.

 

4.500 үйлдвэр, аж ахуйн нэгжийг устгаж, төгрөгийн ханшийг 91.000 хувиар унагаж, үндэсний баялгийг үнэгүйдүүлэн, ард түмэнд шударга ёс, эрх тэгш нийгэм, хангалуун амьдрал, гэрэлт ирээдүй амлан бий болсон энэ тогтолцоонд өнөөдөр хүн амынх нь 30 хувь нэн ядуу, 50-60 хувь тогтмол ядуу амьдарч, ард түмэн нь ирээдүйдээ итгэх итгэлгүй бор хоногийг өнгөрөөж байна.

 

Монгол хүн бүрт $10,000 ам.долларын гадаад өр ногдуулсан, ард түмнээ 30-40 хувийн банк, санхүүгийн зээлийн хүүгээр мөлжсөн, уул уурхайн түүхий эдээс өөр экспортлох бүтээгдэхүүнгүй, 4-5 жил болоод дампууралд хүрч ОУВС-аас авралын зээл гуйдаг, багш нарынхаа цалинг нэмэх зөвшөөрлийг Дэлхийн банк, ОУВС-аас асуудаг, туйлдсан иргэддээ ногдуулдаг өндөр торгууль, хураамж, төлбөрөөр төсвөө бүрдүүлдэг, идэр сайхан залуусыг минь гадаадад хар ажлын хямд хүч болгон зарж орлого олдог, хамгийн хачирхалтай нь нэг ам.доллар олох гэж 3-4 ам.доллар зарцуулдаг, сайхан, баян Монгол орныг маань дэлхийн хамгийн ядуу бөгөөд бохирдолтой улсын нэг болгосон ийм засаглалыг, тогтолцоог гаж гэхгүй өөр юуг гаж гэх вэ дээ!

 

МАНАН-гийн бий болгосон, сүүлийн 29 жил Монголд ноёрхож буй энэхүү улс төр, эдийн засгийн тогтолцоо нь мөлжлөгийн, дарангуйллын шинжтэй бөгөөд гаднаас хараат, эцсийн дүндээ өөрөө өөрийгөө үгүй хийх тогтолцоо юм. Өнөөдөр энэхүү ард түмний ашиг сонирхлыг огоорсон, үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулсан гаж тогтолцоонд цаашид оршин тогтнох орон зай, цаг хугацаа үлдээгүй. Гаж тогтолцоог халах, шинэ эринийг эхлүүлэх үзэл баримтлал, улс төрийн ШИНЭ нам, нийгмийн хүчин бүрэлдэн бий болсон байна. Боол гэдгээ мэддэггүй боолууд л хамгийн хөөрхийлөлтэй гэдэг шиг ядуу гэдгээ мэддэггүй ядуучууд ч бас өрөвдөлтэй. Бидэнд 300 гаруй долларын дундаж цалинтай гундуу амьдралаа өөрчлөх, сайжруулах нөөц бололцоо байна. Мянган долларын цалинтай болох нь мянгуужингийн үлгэр гэж ярьдаг нөхдүүдийг сайн хар! Тэд нэг бол таньд ногдох ёстой байсан 700 долларыг хувааж идсэн нөхдүүд, нэг бол ядуу гэдгээ мэддэггүй ядуу, оюуны мэлмий нь сааралтсан нөхдүүд.  Дундаж цалинг мянган доллар болгоход ердөө 3-5 жилийн хугацаа хангалттай, хэрэгжүүлэх боломжийг нь олгодог бол шүү дээ. Энэ бол зөвхөн эхлэл, улмаар ядуурлыг арилгах, монголчуудын амьжиргааг дэлхийн дундаж түвшинд аваачих огтхон ч холын мөрөөдөл биш, чаддаг мэддэг хүнд нь бол шүү дээ. Яаж гэдгийг шинийг сэтгэгчдээс, ШИНЭ хүчнээс асуу!

 

Гуч шахам жил улсыг минь тонож, баялгийг минь цөлмөж, ард түмнийг минь туйлдуулж ирсэн тэр л бүлэглэл, тэр л эдийн засагчид, тэр л улс төрчид өнөөдөр яг бидний дээр зайдалсан хэвээр 1001 шөнийн дуусашгүй үлгэрээ ярьсаар!

 

Үгүй ээ, өнөөдөр монголчууд бид хулгайч бол хулгайч л байдаг юм байна, хулгайч нь хулгайчтайгаа л найзалдаг юм байна, эрх мэдэлд  их шунасан этгээд галзуурдаг юм байна, шуналд хязгаар үгүй юм байна, цөөврийн бэлтрэг цөөвөр л болдог юм байна, чоно махнаас гардаггүй юм байна, хөгшин азарга жороо сурдаггүй юм байна гэдгийг ойлгосон, мэдэрсэн. Сүүлийн 30 жилийн хугацаанд таван жил тутамд улсыг маань дампууруулах замаар зоолж, тонож, хөлжиж ирсэн хоноцын сэтгэлтнүүдээс, тэдний бий болгосон гаж тогтолцооноос, тэдний үхэн хатан хамгаалж буй мөлжлөгийн засаглалаас салах цаг болсон. МАНАН дахин Монголын төрийг зайдалж Монголчуудыг мананд төөрүүлэх ёсгүй.

 

Монголын онцлогт нийцсэн, бие даасан, хараат бус, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашигласан, гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох эдийн засгийн эрүүл бүтэц, тогтолцоог бүрдүүлхээс өөрөөр бидэнд 30 жилийн өмнөх мөрөөдөлдөө хүрэх боломж үгүй юм. Бидэнд өнөөдөр олон сонголт байхгүй. Шинэ эринийг эхлүүлэгч ШИНЭ нам, шинэ хүчин бидний итгэл найдвар! Баян улсад баян л амьдрах ёстой!

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.10  ЛХАГВА  №139  (6106)

 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь ноцтой бөгөөд бөөрний хандивлагчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаралтай эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь 100 тэрбум долларыг 780,000 ам.доллараар бөөрөөр нь зарж байна. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно.
2022-03-13
Шороотын Цэвээн:
Өмнөх үеийнхээ бүтээн байгуулсныг үнсэн товорог болгож устгаад өөрсдөө ганц ширхэг ч үйлдвэр байгуулалгүй, бүтээн байгуулалт хийлгүй улсын хөгжлийн хувь заяаг бүхлээр нь дан ганц уул уурхайгаас хамааралтай болгож хаяад төрд шургалж Монголыг гадаадынхантай нийлж "хуулийн дагуу" хувааж идэж буй "ардчилсан" хулгайч луйварчдын МАНАН бүлэглэлийг даран сөнөөх Шинэ намыг дэмжиж байна!
2019-07-14
зочин:
төрд шургалсан луйварчид хулгайч оффшорчид ард иргэдийнхээ толгой дээр нь суучихаад хэдий болтол хүндрэх гэсэн юм вэ арай дэнднээ хөөрхий ард иргэд нь нөгөө өмхийд нь нэгэнт дадал болж дээ
2019-07-12
зочин:
энэ их луйвар дээрэм тонуулыг хэн бие болгосон үнэндээ бол ард иргэд та бүхэн эдгээр тонуулч дээрэмчин луйварчдыг ард түмэн өөгшүүлсэн нь бодит үнэн
2019-07-12
зочин:
монголчууд удахгүй ОУВС-н Хар дансанд орох нь нэгэнт бий болчихсон та нар удахгүй бинзений үнэ нэг литр нь гурван мянга таван зуун төгрөг болохыг бодитоор харах болно нөгөө ноён доллар магадгүй таван мянган төгрөг болох нь нэгэнт ойлгомжтой болохыг эрх биш мэдэж байгаа монгол дэлхийд дампуурлаа нэгэнт зарлах нь ойлгомжтой болчихсон үүнд ард иргэд нь эвлэрхээс өөрцгүй болно
2019-07-12
mnbvc:
daraaagiin luivarchin....
2019-07-10
Болдбаатар:
Ерөөл бат оршиг. Сайн сайхан дэлгэрэх болтугай. Монгол түмэн олоныгоо өрийн дарлалаас гаргах хөлөг сайн баатарууд үй олоноороо гарч ирэх болтугай
2019-07-10
Irgen:
Tovch bogood todorhoi, tsegtstei dugnejee. Demjij baina. Tsag nx bolson, alguurlavaas eh ornoo taviad tuuh daa hurne.
2019-07-10
Irgen:
Tovch bogood todorhoi, tsegtstei dugnejee. Demjij baina. Tsag nx irsen, alguurlaval eh ornoo taviad tuuh daa hurne.
2019-07-10
Маш зөв бичсэн байна. Хүн бүр уншиж дүгнэлт хийгээсэй. Тэгээд бизнес-улс төрийн луйварчдыг төрөөс зайлуулж, дүүжлэх хэрэгтэй байна...
2019-07-10
Irgen:
Tovch bogood todorhoi, tsegtstei dugnejee. Demjij baina. Tsag nx irsen, alguurlaval eh ornoo taviad tuuh daa hurne.
ulaanbaatariin emegtei:
unen yum bichsen bn
2019-07-10
хөрөнгө завшигчидад маш ээлтэй шүүх тогсолцооноосоо болж өрөнд баригдаж хар жагсаалтад орох болов мулгуу удирдагч гэмт хэрэгээр шийтгүүлж байсан этгээдүүд боловсролгүй хүмүүс намын дарга их хурлын гишүүд байнгын хорооны дарга болцгоов ийм байхад улс өөдлөхгүй 3 хүний нэг ядуу удахгүй 2 хүний нэг ядуу болох болов
2019-07-10