Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Монголбанк бүрэн эрхээ хэрэгжүүлдэг үү?
2019-07-08

Тэнэг асуулт мэт санагдаж болно. Гэхдээ асуухаас өөр арга алга.

 

 

Учир нь Монголбанк хуулиар хүлээсэн зорилт болох төгрөгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах үүргээ огт биелүүлэхгүй байна. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш Монгол банкны өөрийнх нь зарласнаар 2,658.59 байгаа нь эхний үүргээ биелүүлэхгүй байгаагийн нотлогоо.

 

ОУВС-аас 2017 онд манай арилжааны банкууд дор хаяж 784 сая ам.доллараар өөрийн хөрөнгөө өсгөхгүй бол эрсдэлд орно гэж зөвлөснөөс үзэхэд “банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах” үүрэг нь ч эрсдэлт нөхцөлд байгаа гэсэн шинж тэмдэг юм. Өөрийн хөрөнгөө өсгөх шаардлагыг арилжааны банкнууд төдийлэн биелүүлэхгүй байгаагаас саяхан Капитал банкийг арга буюу дампуурууллаа.

 

Цаана нь гурван банк Капитал банкны араас орох магадлал үүсээд байгааг эх сурвалж хэлж байна. Монголбанкны мэргэжилтнүүд тэдгээрийг “банкны системд нөлөө багатай”, “Нэг их наяд төгрөгөөс бага активтай банк бол системийн бус” гэх зэргээр тодорхойлж байгаа ч хадгаламж эзэмшигч, харилцагчдын хувьд банкны том, жижиг төдийлэн ач холбогдолгүй юм.  Банкууд дараалан дампуурлаа гэвэл салбарын нэр хүнд, үйл ажиллагаа шууд доголдох нь гарцаагүй.

 

Системийн бус хэмээн Төв банкиндаа дорд үзэгдсэн жижиг банкууд өнгөрсөн онд 38.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Татан буугдсан Капитал банк гэхэд 370.6 тэрбум төгрөгийн активтай, өр төлбөр нь 649.7 тэрбум төгрөгт хүрснээр 279 тэрбум төгрөгийн алдагдал үүссэн байв. Энэ банк нийт банкны салбарын 1.1 хувийг, нийт хадгаламжийн 3.4 хувийг төвлөрүүлсэн гэх атал 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжтай иргэдийн хохирлыг Хадгаламжийн даатгалын корпорациас нөхөн төлбөр хийн барагдуулахад Хадгаламжийн даатгалын сангийн нийт хөрөнгөний 10 орчим хувь зарцуулагдсан гэх мэдээлэл тархаад байгаа нь дараагийн арилжааны  банкууд дампуурвал “даатгалын хөрөнгө хүрэлцэх үү ?” гэсэн түгшүүрийг төрүүлж байна.

 

Банкны тухай хуулинд арилжааны банк дараах шаардлагыг хангаж ажиллах ёстойг заажээ.

 

• 16.1.1. заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх;

 

• 16.1.2. өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу биелүүлэх ... 

 

Гэтэл хоёр жилийн өмнөөс үйл ажиллагаа нь доголдож эхэлснийг Монгол банкны удирдлага мэдсээр харсаар байсан хирнээ Капитал банкны санхүүгийн чадамжийг дээшлүүлэх үр дүнтэй арга хэмжээ авах, хянах үүргээ биелүүлээгүй нь хачирхалтай. Чанаргүй зээлийн хэмжээ нэг банкинд 5 хувиас хэтрэхгүй байх зарчим тогтоосон. Гэтэл Капитал банкны чанаргүй зээлдэгчдийн тоо нийт хадгаламж эзэмшигчдийн 80 хувьд хүрсэн байхад ямар ч  арга хэмжээ аваагүй аж.

 

Ер нь чанаргүй зээлийн хэмжээ нийт банкуудад дунджаар 8-9 хувь болжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ бас 8-9 хувьтай байна. Ингээд үзэхээр нийт зээлийн 20 хувийг чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл эзэлж байгаа нь Монголбанк санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах үүргээ биелүүлэхгүй байгааг илтгэж байгаа юм.

 

Энэ бүх хүндрэлийн угт Монгол банкийг мэргэжлийн ур чадвар, мэдлэг туршлагагүй хүнээр толгойлуулсан явдал байгаа юм биш биз гэх эргэлзээ төрж байна.

 

Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн З дахь заалтаар бол Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг томилохдоо түүний эдийн засаг , банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана гэж тов тодорхой заасан. Гэтэл намын дээд сургуулийн багш, УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо зэрэгт ажиллаж байсан банкны системийн талаар цэгцтэй ойлголт, туршлагагүй хүнийг Монгол банкны Ерөнхийлөгчөөр томилсноос бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрээд байгаа шинж тэмдэг илэрхий байгаа юм.

 

Монгол банкны Ерөнхийлөгч өөрт нь хуулиар олгогдсон бүрэн эрхийг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Хуулиар түүнд банкны тухай хууль тогтоомжийн биелэлтийг иргэн, хуулийн этгээдэд шалган танилцаж, хуульд заасан арга хэмжээг авах, биелэлтийг нь бүрэн хангуулах талаар даалгавар өгч, гүйцэтгүүлэх;  банкны өөрийн хөрөнгийн зохистой хэмжээг хангах зорилгоор түүний бүтэц, хэмжээг өөрчлөх зэрэг бүрэн эрх олгосныг хэрэгжүүлбээс арилжааны банкууд хуулийн шаардлагад нийцэж ажиллах боломжтой болох юм.

 

Гэтэл одоогоор хүнд байдалд орсон гэх гурван арилжааны банкны гол хөрөнгө оруулагчид өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагыг биелүүлэхгүй, Монгол банкны удирдлагыг үл тоомсорлосон байдалтайгаар хоёр жилийг үдлээ. Батлагдаагүй зарим мэдээллээр Монгол банкны удирдлага арилжааны жижиг банкны хөрөнгө оруулагчтай найз нөхдийн дотно харилцаатай, парламентад тохой залган сууж байсан болохоор зарчим алдаж, шаардлагаа сулруулсан  нь доголдол үүсэх нөхцөл шалтгаан болсон гэх.

 

Монголбанк бол УИХ-ын шууд харъяаллын байгуулга юм. Монголбанкны Ерөнхийлөгч нь “үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн; ашиг сонирхлын бусад зөрчил үүссэн” гэх огцруулах хуулийн үндэслэлийг ханган биелүүлчихээд байгааг хууль тогтоох дээд байгуулга нь авч хэлэлцэхгүй өдий хүргэсэн нь гайхалтай.

 

Тодорхой зүйл нь нэн яаралтай Монголбанк бүрэн эрхээ хэрэгжүүлж, арилжааны банкуудыг Төв банкнаас тавьж байгаа шаардлагыг биелүүлэхэд шахах, дайчлах ёстой болоод байна.

 

С.Бадамсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ариг:
ариг банк лав байгаа, эрдэнэбатын эрэлийн бизнес нь бараг дампуураад модоо барьжаад хөөрхийд Ариг руугаа хийх мөнгө үлдээгүй араас нь туулгахаар шийдсэн бололтой
2019-07-10
hytsvaa:
hohirogch bolood uzehgui yu. ternii daraa naad hariultiig chin sonsoy
2019-07-08
иргэн:
харин сайн ажиллаад байгаа газар шүү дээ
2019-07-08
hytsvaa:
hohirogch bolood uzehgui yu. ternii daraa naad hariultiig chin sonsoy