Канадын Монреалд болж буй жүдо бөхийн гранпи тэмцээнээс Монгол Улсын тамирчин Г.Хэрлэн алтан медальтай ирэх боллоо.
Монреалийн дэвжээнд ганцаараа зодоглосон тэрээр 66 кг-ийн чансааг тэргүүлэн барилдахдаа дөрвөн удаа барилдаж дөрвүүлэнд нь давамгайлав. Ингэхдээ Бразилийн М.Марселиног цэвэр, Канадын Ж.Праскадор, Ирландын Н.Бернс нарыг вазари үнэлгээгээр, финалд Бельгийн К.Ван Гансбекег цэвэр ялжээ.
Ц.Ганбат
Уншиж байна |