Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийг Монгол-Японы хамтарсан компанид шилжүүллээ
2019-07-05

 

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг концессоор Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы консорциум буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интерэйшнл эйрпорт” ХХК-д  шилжүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр (2019.07.05) боллоо. Концессийн гэрээнд нэг талаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, нөгөө талаас Япон, Монголын хамтарсан “Нью интерэйшнл эйрпорт” ХХК-ийн төлөөлөл гарын үсэг зурж байна.

 

 

 

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрсөн юм.

 

 

Концессын гэрээний хэрэгжих хугацаа 15 жил бөгөөд концесс эзэмшигчид гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор  өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлаа ханган шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөжээ.

 

 

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг концессын гэрээгээр шилжүүлснээр Азидаа нисэх буудлын үйлчилгээгээр тэргүүлэгч Япон улсын менежмент /НОУ-ХАУ/, үйлчилгээний соёлыг өндөр түвшинд нэвтрүүлэх, нислэгийн урсгал, зорчигчдыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор цаг агаараас шалтгаалсан нислэг саатал эрс багасах юм.

 

Концесс эзэмшигчдэд Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдсан шинэ нисэх буудлын барилга, байгууламжаас агаарын навигацийн үйлчилгээний барилга байгууламж, агаарын хөлгийн засвар үйлчилгээний байгууламж, шатахууны байгууламжаас бусад барилга байгууламж, түүний инженерийн шугам сүлжээ, холбогдох тоног төхөөрөмжийг ашиглуулахаар гэрээнд тусгасан.

 

 

КОНЦЕСС ЭЗЭМШИГЧДЭД ШИЛЖҮҮЛЭХ КОНЦЕССЫН ЗҮЙЛИЙН ЖАГСААЛТ

 

Зорчигч терминал

 

Газар доорх шугам хоолой

Гадна авто машины зогсоол

 

Үйлчилгээний замууд

Зогсоолын хураамж авах цэг

 

Периметрийн хашаа хамгаалалт

Захиргааны барилга

 

Дулааны станцын зам

Харуулын байрууд

 

Буулт хөөрөлтийн зурвас

Аюулгүй үзлэгээр нэвтрэх цэгүүд

 

Гал унтраах барилга

Цахилгаан станц

 

Карго терминал

Дулааны станц

 

Авто машины дулаан зогсоол

Цэвэр, бохир усны байгууламж

 

Аюулгүй үзлэгийн тоног төхөөрөмжүүд

Аэродромын засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн барилга

 

Нэвтрэх замууд /Зорчигч терминал/

 

Концессын гэрээ болон Хувьцаа эзэмшигчдийн гэрээний төслийг Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг Японы консорциумтай сүүлийн нэг жилийн хугацаанд нийт 11 удаагийн багц хэлэлцээр, уулзалтыг хийж бэлтгэж ажилласан байна.

 

 

УЛААНБААТАР ХОТЫН ОЛОН УЛСЫН ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

 

Он цагийн дараалал

 

-2006 онд техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулж  нэгдсэн тайлан гарсан

-2008 онд төслийн зээлийн хэлэлцээр хийж гэрээ байгуулсан

-2009-2011 онд улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын барилгын зураг төсөл боловсруулж баталгаажуулсан

-2012 онд төслийн барилгын ажлын гүйцэтгэгч шалгаруулах тендер зарласан

-2013 онд төслийн барилгын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан

-2013-2017 онд төслийн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн

-2018 он чанарын баталгаажуулалт

-2019 он Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг концессын гэрээгээр шилжүүлэх

 

 

Шинэ нисэх буудлын ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД

 

Япон талаас: Японы Олон Улсын хамтын ажиллаганы байгууллага

Монгол талаас: - Монгол Улсын Сангийн яам

                            - Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам

                            - Иргэний нисэхийн ерөнхий газар

Зөвлөх: “Азуса Сэккэй/ Ориентал Консалтантс Глобал” түншлэл

Ерөнхий гүйцэтгэгч: Япон Улсын “Мицүбиши-Чиёода” түншлэл

Ерөнхий туслан гүйцэтгэгч: БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани

Хөрөнгө оруулалт: Улаанбаатар хотын Олон Улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн Барилга угсралтын ажлын гэрээний дүн  49.5 тэрбум иен, нэмэлт ажлууд 5.9 тэрбум иен.

 

Зорчигч үйлчилгээний байгууллагын хүчин чадал:

 

  • Жилд 3 сая зорчигч, 22000 агаарын хөлөг
  • 53726 м2 талбай
  • 6 хүзүүвч

 

Shuud.mn
Сонин хачин
итгэ:
ЗА ЗОРЧИГЧ УЙЛЧИЛГЭЭНИЙ БАРИЛГА 32 000 м2, НЭГ ЖИЛД 1 САЯ ЗОРЧИГЧ 6 ХУЗУУВЧТЭЙ ЯГ УНЭН ХЭРЭГТЭЭ!!!!!!! ГЭТЭЛ ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ 22 000 М2, 1САЯ 200 МЯНГАН ЗОРЧИГЧ ХУЛЭЭН АВНА........ 6 ХУЗУУВЧТЭЙ!!!!!! ЗА ОДОО ХУДАЛ УНЭНИЙГ ШУУ ДЭЭ ИДСЭН УУСАН
2019-07-08
Uden gargagch zorchigchoo burtgeliin tsegees hyazgaarlaj horidigoo bolioroo. Uunees n boloid gants haalga deer boon ovoorson humuus
2019-07-05