ОУОХ-ны Олимпийн эв санааны нэгдлийн шугамаар зохион байгуулж буй Триатлоны дасгалжуулагчдын сургалт өнөөдөр (2019.07.05) МҮОХ-ны байранд эхэлнэ.
Хорват, Латви улсын эксперт багш нарын удирдах тус сургалтад Монголын 15 дасгалжуулагч оролцоход бэлэн болжээ. МҮОХ-ноос эрхлэн 2019 онд ОУОХ-ны Олимпийн эв санааны нэгдлийн санхүүжилттэй дөрвөн курс хичээллүүлэхийн эхнийх нь триатлоны багш дасгалжуулагч нарынх юм.
Сургалт долоодугаар сарын 5-9-нд Улаанбаатар хотод үргэлжилж, онол болон практикийн хичээлээс бүрдэх болно.
Ц.Ганбат
Уншиж байна |