Монголын Үндэсний шигшээ багт тоглож байсан үе үеийн тамирчдаас бүрдсэн “Мөрөөдлийн баг” Швейцарын “Хил Хязгааргүй Хөлбөмбөг” буюу “Football Without Border” багтай тоглохоор бэлтгэлээ базааж байна. Швейцарын тус баг нь дэлхийн олон орноор аялан тоглолт хийдэг бөгөөд энэ удаад манай улсад ирж 4 нөхөрсөг тоглолт хийхээр төлөвлөөд байгаа юм.
Манай улсын багийг Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан И.Отгонбаяр удирдаж байгаа бөгөөд Болдын Буман-Учрал, Доноровын Лүмбэнгарав, Баясгалангийн Гарьдмагнай гэсэн үе үеийн шилдгүүдээр багаа бүрдүүлжээ. Тус сонирхолтой тоглолт долоодугаар сарын 6-ны 19:00 цагаас МХБХ-ны ногоон талбайд явагдах юм.
Ц.Ганбат
Уншиж байна |