Испанийн “Атлетико Мадрид” клуб Португал довтлогч Жоао Феликстэй бүх цаг үеийн түүхэнд тавдугаарт орохуйц гэрээг байгууллаа. Нутгийнхаа “Бенфика”-д тодорч эхэлсэн 19 настай хөлбөмбөгчний төлөө тэд 126 сая еврог санал болгожээ.
Хөлбөмбөгийн зах зээлд Жоао Феликсээс илүү үнэд хүрсэн тоглогчид бол Неймар, Килиан Мбаппе, Филипе Коутиньо, Усман Дембеле нар юм. Ингэснээр “Атлетико” багийг орхиж буй Антуан Гризманы орон зайг нөхөх хүнийг олоод авлаа.
М.Бүүвэй
Уншиж байна |